Цайны үнэ өсч магадгүйг үйлдвэрлэгчид анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Цайны үнэ өсч магадгүйг үйлдвэрлэгчид анхаарууллаа

Цайны үнэ өсч магадгүйг үйлдвэрлэгчид анхаарууллаа

Дэлхий даяар цайны үнэ өсч магадгүйг үйлдвэрлэгчид анхаарууллаа. Коронавирусийн улмаас цайны навч хураалт багасч магадгүй байгаа нь үнэ өсөх гол шалтгаан болжээ. Мөн хөл хорионы улмаас дэлхий даяар хэдэн сая хүн гэрээсээ ажлаа хийж байгаа бөгөөд цайны хэрэглээг нь улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид тооцож байна.

"Цайны жижиглэнгийн үнэд нөлөөлж магадгүй хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт, ойрын хэдэн сардаа цайны эрэлт нэмэгдэхээр байна. Хоёрдугаарт, цайг хүмүүс гэртээ тухтай уух дуртай байдаг, хөл хорионд орж гэртээ байгаа хүмүүсийн цайны хэрэглээ нэмэгдэнэ” хэмээн Оросын цай, кофе үйлдвэрлэгчдийн “Росчайкофе” ассоциацийн ерөнхий захирал Рамаз Чантурия хэллээ.

"Цайны навчийг ихэнх газарт гараар хурааж байна. Навч хураах үед олон мянган ажилчид энд тэндээс ирж улирлын ажил хийдэг. Хөл хорио тогтоосон энэ үед хүмүүс санаан зоргоор зорчих боломжгүй болоод байна. Оросын хувьд эрт боловсордог навчны хураалтыг хөл хорионы улмаас бараг авч чадсангүй. Дараагийн үндсэн хураалтын үед нөхцөл байдал ямар байхыг одоогоор тааварлах аргагүй байна” хэмээн "Совэкон" төвийн захирал Андрей Сизов ярилаа.

Энэтхэг, Шри Ланк, Хятадад цайны навчны хураалтыг гуравдугаар сарын дундаас эхэлсэн ч хөл хорионоос шалтгаалан маш бага ургац хураасан байна. Энэ нь түүхий нийлүүлэлтэд шууд нөлөөлж эхэлжээ. Хөл хорионы улмаас Шри Ланкийн цайны навчны дуудлага худалдааг энэ сарын эхээр онлайнаар зохион байгуулсан бөгөөд үнэ 20 орчим хувиар нэмэгдэж, нэг кг навчийг 3,5 ам.доллараар үйлдвэрлэгчид худалдан авсан байна.

Гэхдээ эрт ургацын хураалт цайны нийт зах зээлд бага жин эзэлдэг нь бага зэрэг тайвшруулж байгаа ажээ. Эрт ургацын эзлэх жин 10 мянга орчим тонн байдаг ажээ. Нийт дэлхийн цайны зах зээл жилдээ зургаа орчим сая тонн навч хэрэглэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж