Таван нам 2020 оны сонгуульд оролцохоо мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Таван нам 2020 оны сонгуульд оролцохоо мэдэгджээ

Таван нам 2020 оны сонгуульд оролцохоо мэдэгджээ

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд 2020 сонгуульд оролцох эсэхээ дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мэдэгдэх хуультай. Үүний дагуу өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгчээ.

СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс хоёроос илүүгүй төлөөлөл очиж, ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, СЕХ-ны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн байна.

Хугацаа дуусах хүртэл СЕХ-нд намууд оролцох хүсэлтээ өгөх юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж