Яаёой Кусама Covid-19-ийг "зайлуулах" шүлэг бичжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Яаёой Кусама Covid-19-ийг "зайлуулах" шүлэг бичжээ

Яаёой Кусама Covid-19-ийг "зайлуулах" шүлэг бичжээ

Дэлхийд алдартай Японы уран бүтээлч Яаёой Кусама өнөөдөр/2020.04.22/ коронавирус цар тахлын эсрэг дуу хоолойгоо өргөж, өөрийн зохиосон шүлгийг уншжээ. Тэрбээр “Өнөөдөр, цар тахал дэлхийг нөмөрсөн энэ үед би өөрийн үгийг хэлэхийг хүслээ” хэмээжээ. Шүлэг ерөнхийдөө коронавирусийг бид итгэл найдвар, хичээл зүтгэлээрээ ялж чадна гэсэн утгатай аж. Бүтээл, загвартаа маш их цэг ашигладгаасаа болоод цэгэнд дуртай гэдгээрээ алдаршсан 91 настай тэрбээр шүлгээрээ коронавируст алга болохыг тушааж, тэмцэх цаг боллоо хэмээн хүмүүсийг уриалж, тэмцэж буй бүх хүнд талархал дэвшүүллээ.

“Хонгилийн үзүүрээс гялбах гэрэл яасан хол вэ?

Хүн биднийхээ замыг гэрэлтүүлэх нь чухам хэзээ вэ?

Удаанаас удаан хүлээсэн сансрын хурц гэрэл минь

Тодоос тод асаач гэж би сөгдөн гуйя

Асваас чинь бид харанхуй дундаас өөрсдийгөө олоод

Олбоос минь огторгуйд төөрсөн түмэн залбирлыг минь бурхад сонсоод

Үлдэж хоцорсон олон түмний хайр сэтгэл, түүх нэг бүрийн үзүүр дээрээс

Итгэл сэтгэлийн дууллыг олж авахсан

Түүхийн хуудсанд толбо болон үлдэх энэ л түнэр харанхуйгаас

Хурц гялбааг ирээдүйн зүг тусгах цаг иржээ

Гайхалтай тэр л дууллаа хамтдаа дуулан дуулцгаая

Тэгээд явцгаая

Дэлхийн түмэн үрсийн хичээл зүтгэлээр зэвсэглээд, мөрөөдөл хайраар жигүүрлээд

Даван туулъя, ялан дийлье, энх тайвныг тунхаглая

Хайраар нэгдсэн хүмүүн бид чадах нь чухам гарцаагүй еэ

Аз жаргалгүй өдрүүд дуусч, ард нь гарах нь мөдхөн биз ээ

Харин бидний замыг таглан буй COVID-19 сонсогтүн!

Хорвоо дэлхийгээс оргүй арилахыг бид тушааж байна!

Бид тэмцэнэ

Бид тэр аймшигт мангастай тэмцэнэ

Хорвоо дэлхийн иргэд босох цаг ирлээ

Хэдийн тулалдаж буй баатрууддаа итгэл илгээе

Урлагийн ертөнцийн хувьсгалч Яаёой Кусамагаас” гэжээ

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж