Хураагдсан спиртээр гар ариутгагч үйлдвэрлэхийг санал болгов | News.MN

Хураагдсан спиртээр гар ариутгагч үйлдвэрлэхийг санал болгов

Хураагдсан спиртээр гар ариутгагч үйлдвэрлэхийг санал болгов

Хураагдсан спиртээр гар ариутгагч үйлдвэрлэхийг санал болгов

Хураагдсан спиртийг устгалгүй гар ариутгагч үйлдвэрлэх саналыг Оросын Холбооны зөвлөлийн Төсөв, санхүүгийн зах зээлийн хорооны дэд дарга Сергей Рябухин Ерөнхий сайд Михаил Мишустинд хүргүүлжээ.

Тэрбээр энэ захидлаа дөрөвдүгээр сарын 13-нд хүргүүлсэн ч Засгийн газрын зүгээс ямар нэг хариу өгөөгүй байгаа аж. Улс даяар коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж, гар ариутгагчийн хэрэглээ эрс нэмэгдсэн энэ үед түүний санал тун цагаа олсон хэмээн тэр үзэж байна.

Хууль бус спиртийг холбогдох байгууллагууд хураан авч хуульд зааснаар шүүхийн шийдвэр гаргаж устгалд оруулдаг байна. Шүүхийн шийдвэр тийм ч хурдан гардаггүй бөгөөд тэр болтол хураагдсан спиртийг Росспиртпром-ын агуулахад хадгалж байдаг ажээ. Цар тахлын ийм онцгой үед Засгийн газар шийдвэр гаргаж, устгалд оруулалгүй хэрэгтэй зүйлд нь ашиглах нь зөв хэмээн Сергей Рябухин үзэж байгаагаа РИА Новости-д ярьжээ.

Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар Росспиртпром-ын агуулахад өнгөрсөн онд хураасан 900 мянган литр архи, 23 сая литр спирт байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж