Амьтны хүрээлэнгийн барын сэтгэл өвдөм бичлэг

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн барын сэтгэл өвдөм бичлэг

Амьтны хүрээлэнгийн барын сэтгэл өвдөм бичлэг

Бээжингийн амьтны хүрээлэнд нэгэн Бенгалийн цагаан бар зогсолтгүй тойрон алхсаар байгаа сэтгэл өвдөм бичлэг цахим орчинд таржээ. Тэрхүү бичлэг дээр Бенгалийн цагаан бар жижигхэн талбайд тойрон алхсаар байгаа нь, алхсаар байгаад жим үүсгэсэн нь харагдана.

Харин Бээжингийн амьтны хүрээлэнгийн зүгээс ажилчид барын хачин байгааг анзаарч гуравдугаар сарын сүүлээр түүнийг сэтгэл заслын эмчилгээнд оруулсан гэх тайлбар өгчээ. Бичлэгийг 10 сая гаруй хүн үзэж “Түүнд хангалттай орон зай алга, тэр маш их стресстсэн харагдаж байна” гэх мэт сэтгэгдлүүд үлдээсэн байна. Тэр хүмүүст Бээжингийн амьтны хүрээлэн өнгөрсөн долоо хоногт “Энэ бичлэг сүүлийн үеийн бичлэг биш. Бид түүнийг гуравдугаар сарын сүүлээр эмчилгээнд хамруулсан. Амьтны хүрээлэнд удаан байсан амьтан иймэрхүү зан авир гаргах тохиолдол байдаг. Бид түүнд туслахаар сэтгэл заслын эмчилгээ хийсэн. Бас олон сургалт хийсэн. Мөн түүнд хангалттай хоол бас тоглоом авч өгсөн” хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж