Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна | News.MN

Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооноос таван сая төгрөг, таван мянган ширхэг амны хаалтыг Улсын Онцгой комисст хандивлалаа. Тус холбоонд 45 сүм хийд харьяалагддаг байна. Үүний 30 нь Баян-Өлгий аймагт байршдаг байна.

Өнөөдөр мөн Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Улсын Онцгой комисст 70 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн зориулалттай хувцас хэрэглэлийг хандивлалаа. Үүнд, эмнэлэгийн хэрэгсэлүүд болох N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэрэг багтсан байна.

Зун-Хуа нийгэмлэгийн 200 гаруй гишүүн компаниуд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, барилгын материал, үйлчилгээ гэсэн таван салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.16

MCS

Avatar

Иргэн А 2020-04-22 192.82.67.175

Манай нөгөө топ 200 компани хаачиваа. 3 нь архиа зараад, 2 нь талхаа зараад … гэх мэтээр 8 нэрийн хүнсний бараагаа зараад энэ жижиг зах заалээс чив чимээгүй байгаа мөнгийг нь сорж нөөцөлж байгаа … ккк. Би лав та нарт хууртдаг 3,0 сая баагий нарын нэг биш … Та нар яаж, ухаан нь саруул байгаа ажилтангуудынхаа нүүрийг харж ЛУЙВАРАА ХИЙХЭД ажиллулж чаддаг юм бэ? Тэд нар нь ч хөөрхий, ТӨРӨӨС ТӨРСӨН ХУЛГАЙЧ КОМПАНИЙН эздэд таалагдахын төлөө амьдралаа зориулж яваа ХАГАС биш ХУГАСХАН БААГИЙ НАР

Avatar

өгөхгүй л дээ 2020-04-22 202.179.26.120

Мөнгө байдаг бол хөөрхий муу ажилчиддаа өг. Зика саяхан нэгэн IT компанийг дэлхийн хэмжээний компани гээд л магтаад байсан. Үхсэн нөгөөдөх нь 800 мянгын цалингаа ч тавьж чадахгүй байна гэсэн. Юун хандивсаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж