Дэлхий нийтэд тархаад буй Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар Монгол улсад 34 дэх тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн онцгой комисс 21 хороодын Засаг дарга нартай цахим хурлыг өнөөдөр /2020.04.22/ 11.00 цагт зохион байгууллаа.
Дүүргийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв Онцгой байдлын хэлтсээс хийгдэж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Хурлын дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан Улсын онцгой комиссын 2020 оны “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн түр зогсоох тухай" 10 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын “Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/560 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хяналтын цэгүүдийн орох, гарах хөдөлгөөний мэдээ мэдээллийг нэгтгэн танилцуулах, сүүлийн үед иргэд тайвширч амны хаалтаас татгалзах болсонтой холбогдуулан олон нийтийн цагдаа буюу хэсгийн ахлагч нарын иргэдэд тавих шаардлагыг эрчимжүүлэх, олон хүн цуглуулахгүй байх, хараа хяналтыг сайжруулах, хийгдсэн ажлыг баримтжуулан ажиллах үүрэг чиглэл өглөө.
ЭХ СУРВАЛЖ: ХУД