Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв | News.MN

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа билээ.

Тодруулбал, дүүргийн Засаг даргын  А/128 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий 771 өрхийн нийт 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн энэ үеэр мал бүхий зарим айл өрхөөр орж малчны өрхийн дэвтэр, малчны тамга тэмдэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин таригдсан эсэхэд хяналт тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж