Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх сургалт хийлээ | News.MN

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх сургалт хийлээ

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх сургалт хийлээ

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх сургалт хийлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

“Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.

Энэ хүрээнд коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаанд мөрдөх тушаал, шийдвэр, заавар, түр зөвлөмжүүдийг танилцуулж, авч хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн энэхүү сургалтыг цаашид өртөөчилсөн дадлага, сургалт байдлаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагууд туршлага солилцох боломжтой бөгөөд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг видео хичээл болгон эмнэлгүүдэд тараах юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 39.115.114.99

Корона вирус судасны дотор хана руу их дайрч гэмтээдэг. Энэ нь үхэлд хүргэх олон аюулыг үүсгэдэг. Дотор эрхтнүүдийг их гэмтээдэг гэж гадаад мэдээгээр зарлаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж