Covid-19 хувьссаар 270 дахин хөнөөлтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Covid-19 хувьссаар 270 дахин хөнөөлтэй болжээ

Covid-19 хувьссаар 270 дахин хөнөөлтэй болжээ

Хятадын эрдэмтэд Европ, Америкийн зүүн эргээр тархсан коронавирус олон удаа мутацид орж анхныхаасаа хэд дахин аюултай болсныг анхааруулж байна. Тэд хэдэн арван өөр мутациудыг илрүүлсэн бөгөөд тэдгээр нь анхныхаасаа хэд дахин хурдтайгаар тээгчийнхээ биеийн эсүүдийг устгадаг аж. БНХАУ-ын Жөжиан их сургуулийн профессөр Ли Ланжуанаар ахлуулсан эрдэмтдийн багийнхны тайлбарлаж буйгаар хүн төрөлхтөн коронавирусийн хувьсах чадварыг хэтэрхий дутуу үнэлжээ. Тэд Ханжөү хотод хийсэн судалгааныхаа үр дүнд 11 өвчтөнөөс 33 өөр мутациудыг илрүүлсэн байна.

Судлаачдын хэлж буйгаар бол тэдний илрүүлсэн мутациудын 60-аас илүү хувь нь цоо шинэ мутаци гэнэ. Хамгийн ихээр санаа зовоосон зүйл нь коронавирус хувьсах тусмаа шинэ мутациуд нь улам үхлийн аюултай болсоор байгаа аж.

Тэдний олж мэдсэнчлэн одоогоор мэдэгдээд байгаа хамгийн аюултай мутаци л гэхэд анхныхаасаа 270 дахин их ачаалал үүсгэдэг болсон байна.

“Ердөө 11 өвчтөнөөс шинжилгээ авч, судалж үзэхэд ийм үр дүн гарч байна. Харин дэлхий дээр 1.6 сая гаруй өвчтөн эмчилгээ хийлгэж байна. Бидэнтэй ижил судалгаа хийж байгаа эрдэмтэд тасралтгүй шинэ мутациуд илрүүлсээр байгаа” хэмээн судалгааны багийнхан ярьжээ.

Вирусийн ачаалал гэж тодорхой хэмжээний биеийн шингэн, ялангуяа цусны сийвэнд тухайн вирус хэд байгааг хэлдэг гэнэ. Цаашлаад энэ нь эмгэг үүсгэгч биеэр хэр түргэн тарж, эсүүдийг устгах чадвартайг тодорхойлдог аж. Харамсалтай нь Хятад эрдэмтдийн илрүүлсэн тэрхүү 270 дахин хөнөөлт мутаци Итали, Испани дахь өвчтөнүүдийн биеэс илэрч байгаа вирустай маш ойролцоо байгаа гэнэ. Мөн АНУ-д Нью Йорк болон баруун эргүүдээр бүртгэгдсэн тохиолдлууд Европоос орж ирээд тарсан мутациуд байгаа бол зүүн эрэг дагуух мужуудад Хятадаас очиж тарсан коронавирус их бий гэнэ. Хэдий тийм ч чадал багатай вирус ч өндөр аюул дагуулж болохыг эрдэмтэд анхааруулжээ.

Хамгийн чухал нь коронавирус ингэж их хувьсах нь вакцин бүтээх ажлыг нурааж болзошгүй юм. Нэг төрлийн вакцин бүх төрлийн мутацийг эсэргүүцэж чадахгүй байж магадгүй гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж