Э.Оюунболдын цол хурааж, унасан бөхчүүдэд цол олгох асуудлыг шүүхээс түр түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын цол хурааж, унасан бөхчүүдэд цол олгох асуудлыг шүүхээс түр түдгэлзүүлжээ

Э.Оюунболдын цол хурааж, унасан бөхчүүдэд цол олгох асуудлыг шүүхээс түр түдгэлзүүлжээ

Э.Оюунболд болон үндэсний бөхийг тойрсон допингийн асуудал дээр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн( Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулжээ.

Сануулахад, Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2020/0522 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж