Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй | News.MN

Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй

Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй

Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй

Францад есөн настай сурагч хүү хоёрдугаар сард коронавирусийн халдвар авсан ч ойр дотно харилцаатай болон уулзаж, учирсан нэг ч хүндээ халдвар тараагаагүйг судалгаагаар баталж, хүүхдийн биеийн онцлогийг нарийн судалж үзэх хэрэгтэйг харуулжээ. Францын эрүүл мэндийн мэргэжилтнүүд халдвар авсан хүүд анхаарлаа хандуулан судалж үзэхэд тэрбээр гэр бүлийнхэн болон бусад 172 ойрын хавьтагчдаа халдвар тараагаагүй байжээ. Хүүтэй хавьтсан гэх бүх хүмүүсийг тусгаарласан ч тэднээс нэгнийх нь л шинжилгээний хариу эерэг гарсан байна. Гэвч эмч нар тухайн нэг иргэнийг хүүгээс өөр эх сурвалжаас халдвар авсан хэмээн дүгнэжээ.

Халдварт өвчин судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд хүү коронавирусаас гадна хүнд, хөнгөн ханиадны халдвар авсан байжээ. Улмаар гэр бүлийн зарим гишүүдэд ханиад халдаасан ч коронавирусийг харин халдаагаагүй байна. Халдварт өвчин, вирус судлаач, судалгааны ахлагч доктор Костас Данисийн хэлснээр хүү халдвар авснаасаа хойш өөр гурван ч усан тэшүүрийн сургуульд очсон гэнэ. Гэвч түүнтэй уулзсан хэн ч халдвар аваагүй байна. Иймд судлаачид хүүхдийн биед өөр нэгэн онцлог бий хэмээн үзэж байгаа ажээ.

Хүү хоёрдугаар сард усан тэшүүрийн Лес Контаминес-Монжойе төвд очсон аж. Тус газарт Их Британийн “супер тараагч” Стив Валш бас амарч байсан гэнэ. Валш халдвар авсныхаа дараа нэгдүгээр сард Сингапурт бизнес уулзалт хийж олон арван хүнд халдвар тараагаад, Францад очжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 103.14.38.132

Коронавирус нь шинж тэмдэггүй халдвар тээгчээс халддаг болохыг Өмнөд Калифорны их сургууль судалгаагаар тогтоожээ. Иймд хүүхдүүд халдвар тээгч болох магадлал маш өндөр юм.

Avatar

Зочин 2020-04-22 192.82.78.249

Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй, гэдэг амьдралын энгийн үнэнийг энэ цагаан арьстангууд хэзээ ойлгох юм болоо… Бүгд адилхан хэвэнд цутгасан ижил бараа, гэж хүнийг бодож болохгүй. Эдний соёлийн нэг онцлог нь энэ л дээ, зайлуул. Гэтэл нэг ч адилхан хүн байдаггүй юм. Тиймээс ч тухайн хүн бүрийн өвчний түүх ялгаатай. Бие махбодь, ааш зан, дур сонирхол, иддэг хоол унд, амьдралын орчин, төрүүлсэн аав ээжийг нь хүртэл шинжиж байж онош тогтоож, ялгаатай эм боодог юм шүү дээ…

Avatar

Зочин 2020-04-22 202.21.108.254

Yu gej tiim yum baihav dee. Sayad neg tohioldoh l yum.

Avatar

Зочин 2020-04-22 192.82.64.225

гүлү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж