Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй

Covid-19 хүүхдээс том хүнд халддаггүй байж магадгүй

Францад есөн настай сурагч хүү хоёрдугаар сард коронавирусийн халдвар авсан ч ойр дотно харилцаатай болон уулзаж, учирсан нэг ч хүндээ халдвар тараагаагүйг судалгаагаар баталж, хүүхдийн биеийн онцлогийг нарийн судалж үзэх хэрэгтэйг харуулжээ. Францын эрүүл мэндийн мэргэжилтнүүд халдвар авсан хүүд анхаарлаа хандуулан судалж үзэхэд тэрбээр гэр бүлийнхэн болон бусад 172 ойрын хавьтагчдаа халдвар тараагаагүй байжээ. Хүүтэй хавьтсан гэх бүх хүмүүсийг тусгаарласан ч тэднээс нэгнийх нь л шинжилгээний хариу эерэг гарсан байна. Гэвч эмч нар тухайн нэг иргэнийг хүүгээс өөр эх сурвалжаас халдвар авсан хэмээн дүгнэжээ.

Халдварт өвчин судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд хүү коронавирусаас гадна хүнд, хөнгөн ханиадны халдвар авсан байжээ. Улмаар гэр бүлийн зарим гишүүдэд ханиад халдаасан ч коронавирусийг харин халдаагаагүй байна. Халдварт өвчин, вирус судлаач, судалгааны ахлагч доктор Костас Данисийн хэлснээр хүү халдвар авснаасаа хойш өөр гурван ч усан тэшүүрийн сургуульд очсон гэнэ. Гэвч түүнтэй уулзсан хэн ч халдвар аваагүй байна. Иймд судлаачид хүүхдийн биед өөр нэгэн онцлог бий хэмээн үзэж байгаа ажээ.

Хүү хоёрдугаар сард усан тэшүүрийн Лес Контаминес-Монжойе төвд очсон аж. Тус газарт Их Британийн “супер тараагч” Стив Валш бас амарч байсан гэнэ. Валш халдвар авсныхаа дараа нэгдүгээр сард Сингапурт бизнес уулзалт хийж олон арван хүнд халдвар тараагаад, Францад очжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж