Оросын хөлбөмбөгт одод цуглах боломжтой байжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Оросын хөлбөмбөгт одод цуглах боломжтой байжээ

Оросын хөлбөмбөгт одод цуглах боломжтой байжээ

Оросын спортын томоохон суваг болох Матч Тв-ийн зүгээс Оросын хөлбөмбөгийн Премьер лигт тоглох боломжтой байсан хөлбөмбөгийн одуудын тухай мэдээлэл гаргажээ. Магадгүй та эдгээр нэрсийг хараад гайхаж болох ч үнэхээр тухайн цаг үедээ хүчтэй яригдаж байсан наймаанууд аж.

  • Динамо Москва баг-Кристиано Роналдо

2007 онд Динамо Москва багийн эзэн Алексей Федорычев Бразил дасгалжуулагч Луиз Фелипе Сколари болон Португаль жигүүрийн довтлогч Кристиано Роналдо нарыг багтаа элсүүлэх гэж шаргуу ажиллаж байжээ. Тухайн Алексей Федорыйчев багтаа ихээхэн хөрөнгө зарцуулж 35 сая еврогоор Нуно Маниче, Гостиньа, Гиоркус Сейтаридис болон Дерлей хэмээх тоглогчдыг багтаа элсүүлээд байсан аж. Алексей Федорыйчев Советский спорт сонинд өгсөн ярилцлагадаа “Сколари дараа долоо хоногт Орост ирнэ. Одоо тэр Бразилд Оросын виз авах гээд хүлээж байгаа. Тэр Москва болон Динамог илүү мэдэхийг хүссэн. Би түүнд нийслэлээ харуулж, зоогийн газруудаараа гайхуулах болно. Түүнд Динамогийн амьдралыг үзүүлэх болно” хэмээжээ. Харин Кристиано Роналдог багт нь ирэх үү гэсэн асуултанд “Кристиано Роналдо,  Наадах чинь боломжгүй зүйл биш шүү дээ. Үүнд би үнэхээр итгэлтэй байгаа. Би К.Роналдотой ярилцсан.  Тэр надад Динамод тоглоход бэлэн гэдгээ хэлсэн” хэмээн ярьж байжээ.

  • Спартак Москва баг-Мохаммед Салах

2014 Спартак Москва багийн ахлах дасгалжуулагч Мурат Якин Швейцарийн Базель багт дасгалжуулж байсан өөрийн гарын шавь болох М.Салахыг Москвад авчрахын тулд бүхний хийнэ гэдгээ мэдэгдэж байжээ. Тэрбээр “ Би Салах болон Фабиан Фрей нарыг багтаа нэгтгэхийг хүсч байна. Би хоёуланг нь сайн мэднэ. Орос улсын санхүүгийн байдал сайнгүй байгаа ч багийн зүгээс хоёр тоглогчийн цалинг өгч чадна гэсэн. Багийн ерөнхийлөгчийн зүгээс ч надад удахгүй эхлэх солилцоо наймааны цонхоор гэнэтийн бэлэг барина гэж мэдэгдсэн. Би түүнтэй Салах болон Фабиан Фрей нарын тухай ярилцсан. Энэ бүхэн болно гэдэгт найдаж байна. Тэгвэл тэр миний зул сарын бэлэг байх болно” хэмээжээ.

  • Зенит баг-Роберт Левандовски

2013 онд Зенит багийн спортын албаны дарга асан Константин Сарсаниа амьд ахуй цагтаа Динамо Киев багийн Украин довтлогч Андрей Ярмоленко болон Бориуссиа Дортмунд багийн Роберт Левандовски нарын аль нэгийг нь багтаа элсүүлэхийг Зенит багийн удирдлагуудад санал болгож байжээ.

  • Спартак Москва-Садио Мане

2014 онд Садио Мане Австрийн Ред Булл Салзбург багт хүчин зүтгэж байхад Спартак Москва баг наймааны бүхий л үе шатыг давж гагцхүү С.Манетай хувийн гэрээгээ л байгуудах дутуу байжээ. Энэ тухай Садио Мане ярихдаа “Салзбургээс Соутхемптон баг руу явах наймааны асуудал хэцүү бас ярвигтай болсон. Та нарт үнэнийг л хэлье. Соутхемптон сайн баг гэхдээ би тийшээ очихыг хүсээгүй. Харин би Бориуссиа Дортмунд багтай нэгдмээр байсан юм. Учир нь Клопп намайг хүссэн. Гэвч Салзбург баг Спартак Москва багтай их мөнгөнөөс болж аль хэдийнэ тохиролцоонд хүрчихсэн. Тэд их мөнгөний төлөө намайг Орос руу зарахыг хүссэн. Дортмунд миний төлөө 12 сая евро гаргахад бэлэн байсан юм. Би Орос руу явахгүй гэж хэлсэн. Миний мөрөөдөл бол дэлхийн шилдэг лигт тоглох” гэсэн хариулт өгч байжээ.

  • Локомотив Москва-Лука Модрич

2012 онд Локомотив Москва багийн ахлах дасгалжуулагчаар Славен Билич томилогдож Хорватын шигшээ багт дасгалжуулж байсан тамирчдаа шинэ багтаа элсүүлэхийг хүссэн. Эхний ээлжинд тэрбээр хамгаалагч Ведран Чорлукаг Тоттенхэм Хотспур багаас нэгтгэж дараа нь Лука Модричийн араас хөөцөлдсөн. Славен Билич болон Лука Модрич хоёр зургаан жилийг Хорватын шигшээ багт хамтдаа өнгөрүүлсэн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж