Трамп Ким Жон Унд сайныг хүсэв

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Унд сайныг хүсэв

Трамп Ким Жон Унд сайныг хүсэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мэс засалд орсны дараа бие нь сайнгүй байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээллийн араас Ким Жон Унд сайныг хүсч буйгаа Цагаан ордны хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.  Дональд Трамп хэлэхдээ “Би түүнийг сайн байгаа гэж найдаж байна. Хэрэв эх сурвалжуудад мэдээлсэн шиг нөхцөл байдалд байгаа бол энэ маш ноцтой. Би мэдээлэл үнэн эсэхийг мэдэхгүй. Тиймээс түүнд сайныг хүсье гэж л хэлж чадах байна” хэмээсэн аж.

Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй нь олны анхаарлыг татсан юм. Удалгүй түүнийг зүрхний өвчний мэс засалд орсон талаар Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн билээ. Ким Жон Ун нь илүү жинтэй, тамхи их татдаг, ядаргаа зэргээс шалтгаалан зүрхний өвчнөөр өвдсөн гэж эх сурвалжууд мэдээлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны зургадугаар сард Сингапурт Хойд Солонгосын удирдагчтай анх удаа, дараа нь 2019 онд Вьетнамд хоёр дахь удаагаа нүүр тулан уулзсан билээ. Тэд хоорондоо захидал солилцсон талаар эх сурвалжууд мэдээлдэг.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж