Covid-19: Москва сарын дотор барьсан эмнэлгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Москва сарын дотор барьсан эмнэлгээ нээлээ

Covid-19: Москва сарын дотор барьсан эмнэлгээ нээлээ

Москвад гуравдугаар сарын дунд үед баригдаж эхэлсэн халдварт өвчний цоо шинэ эмнэлэг нээгдэж, өвчтөнүүдээ хүлээн авч эхэллээ. 800 ортой тус эмнэлэг байдал хүндэрсээр байгаа ОХУ-ын эрүүл мэндийн салбарт хамгийн их хэрэгтэй байгаа тусламж болж байна. Өдгөө ОХУ-д 52763 халдварын тохиолдол бүртгэгдсэний талаас илүү хувь нь нийслэл Москва хотод байна. Сүүлийн 24 цагт 5642 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Шинэ эмнэлэг өдөрт 10 мянган шинжилгээ хийх чадалтайгаас гадна 1300 ажилтан байрлан ажиллах боломжтой дотуур байртай гэнэ. “Эмнэлэг 26 мянга гаруй нэгж эмнэлгийн хэрэгсэл, тавилга, ажилчдын хамгаалалтын хувцас авсан. Эмнэлгийн бүх ор шаардлагатай тохиолдолд эрчимт эмчилгээний ор болох  боломжтой. Эхний ээлжинд өчигдөр/2020.04.21/20 өвчтөн хүлээн аваад байна. Өнөөдөр харин 500 ажилтан ажиллаж эхлэх бөгөөд бид чадварлаг хамт олон бүрдүүлсээр байгаа. Манай эмнэлэг мянга гаруй ажлын байртай” хэмээн эмнэлгийн ерөнхий эмч Сергей Переходов ярьжээ.

Эмнэлэг цар тахал дарагдсаны дараа ч ажилласаар байна хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Шинэ эмнэлэг “Демиховийн 68-р эмнэлэг” нийслэлийн Шинэ Москва гэгдэх газрын Вороновкое тосгонд баригджээ. Барилгын ажил өнгөрсөн сард эхэлснээс хойш нийт 11 мянган барилгачин ажилласан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж