"Халдвар авсан жолооч хүүтэйгээ уулзсан байж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

COVID-19

"Халдвар авсан жолооч хүүтэйгээ уулзсан байж болзошгүй"

"Халдвар авсан жолооч хүүтэйгээ уулзсан байж болзошгүй"

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр тээврийн жолоочийн ойрын хавьтал болох гэр бүлийн хүнээс коронавирус давтан шинжилгээгээр илэрснийг мэдээллээ. Мөн халдвар авсан жолооч болон түүний эхнэр нь хүүтэйгээ уулзсан байж  болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон захирал Д.Нямхүү нараас тодрууллаа.


-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн жолоочийн эхнэр нь цуг зорчиж явсан эхнэрээс нь коронавирус илэрлээ. Эхнэрийг нь хаана тусгаарлаж байна вэ?

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нийт 32 автомашин хил нэвтэрсэн. Үүнээс 21 нь ОХУ-ын иргэн байсан тул ачаагаа буулгаад буцсан. Үлдсэн 11 жолоочийн хоёр нь үлдэж ес нь буцсан. Хоёр хүн үлдсэнээс нэг нь жолоочийн гэр бүлийн хүн. Жолооч мэргэжилтэй хүн юм билээ.  Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь сууж явсан хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн жолоочийн гэр бүлийн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж эмнэлгийн хяналтад авсан. Хилээр буцсан есөн жолоочоос  дөрөв нь эргэж ирсэн бол тав нь ирээгүй байна. Эргэн ирсэн дөрвөн жолоочийг Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.

-Хот хоорондын хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор коронавирусийн халдварыг дотоодоосоо алдсан байж болзошгүй гэх хардлага байна. Тээврийн жолоочтой ойрын хавьтал болсон хүмүүс бүгд тусгаарлалтад байсан уу?

Коронавирусийн батлагдсан 35 дахь тохиолдол ОХУ-аас ачаа тээвэрлэж явсан жолоочоос илэрсэн. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг  Алтанбулагийн боомтоор энэ сарын 16-ны өдөр орж ирсэн жолооч нарт тухайн үед эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, сэжигтэй шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлан ажиглах байрууд руу хяналтад авч байгаа. Жолоочийн тухайд тусгаарлан ажиглах байрт тусгаарлагдаж байсан. Ерөнхийдөө коронавирус илэрсэн жолоочийн ойрын хавьтал болох 49 хүнийг илрүүлэн тогтоож, байгаа газарт нь  буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүдэд  тусгаарласан. Эдгээр хүмүүс нь жолооч нарыг хилээр нэвтрэхэд хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн ажилтнууд, ачаа тээврийг буулгасан хүмүүс бөгөөд хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажилласан. Тиймээ эдгээр хүмүүсийн хувьд эрсдэл харьцангуй бага. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тусгаарлагдаж буй 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол 12 хүний шинжилгээний хариу гараагүй байна. Сорьц өнөө өглөө ХӨСҮТ-д ирлээ. Коронавирусийн 34 дэх батлагдсан тохиолдол бол ОХУ-аар дамжиж хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хүртэл явсан. Тэндээс Алтанбулагийн боомтоор ирсэн. Нийт жолооч нар хилийн цаана хоорондоо уулзах, ОХУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж ачаа тээвэр авах үедээ халдвар авсан байх эрсдэлийг тооцож үзсэн. Энэ тооцооллоор дөрөвдүгээр сарын 8,9-нд халдвар авсан байх эрсдэлтэй. Жолооч нарыг бид хоёр, гурван өдрийн зайтай шинжилгээнд хамруулж байгаа. Тухайн жолооч Алтанбулагийн боомтоор нэвтэрч, тусгаарлах байрт ажиглалтад байсан.

-Ачаа тээврийн жолооч нарыг цагдаагийн машин дагалдаж яваа. Гэтэл тухайн батлагдсан хоёр тохиолдол замдаа хүүтэйгээ уулзсан гэх мэдээлэл байна. Хүү нь  эргүүлийн цагдаа гэдэг нь үнэн үү?

Тээврийн машины жолооч нар олон сараар удаан хугацаагаар тээвэрлэлт хийдэг тул гэр бүлийн хүмүүс нь уулзахыг боддог. Замд нь хоол өгье, хувцсыг нь сольё гэж боддог. Энэ үйл ажиллагаа бол халдвар тархах эрсдэлтэй учраас цаашид иргэд ийм үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй. Халдвар бол хаанаас ч гараад ирэхэд бэлэн байна.

Д.НЯМХҮҮ: ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

-Ачаа тээврийн жолооч нарыг цагдаагийн машин дагалдаж яваа. Гэтэл тухайн батлагдсан хоёр тохиолдол замдаа хүүтэйгээ уулзсан гэх мэдээлэл байна. Хүү нь  эргүүлийн цагдаа гэдэг нь үнэн үү?

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч гэр бүлийн хүний хамтаар замдаа хүүтэйгээ уулзсан үгүйг тодруулахаар эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн байгууллага хамтран камерын бичлэгээс хянаж байна. Хүү нь эргүүлийн цагдаа юу үгүй юу гэдэг нь камерын бичлэгээс тодорхой болно. Ер нь хувь хүн үнэнээ хэлэх ёстой. Тухайн жолооч болон түүний эхнэр хоёр бүх л үнэнээ хэлэх ёстой.

-Хан-Уул дүүргээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэдэг нь үнэн үү?

-Сэжигтэй тохиолдол илрээгүй. Ташаа мэдээлэл бидний ажилд саад учруулж байна.

-Эмнэлгүүдийн бэлэн байдал хэр хангагдсан бэ, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хэр байна вэ?

Эмнэлгүүдийн бэлэн байдал бүрэн хангагдсан. АШУИС-ийн Япон-Монголын эмнэлэг, Яармагт баригдаж буй төрөхийн эмнэлэг ашиглалтад оруулахаар шат шатны удирдлагууд, холбогдох албаныхан бүхий л боломж нөөц, хурдаараа ажиллаж байгаа. Эмнэлгүүдийн хэрэгсэлд шаардлагатай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт ч хангалттай байгаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
23
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж