Австралийн геологчид эртний голуудын зургийг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Австралийн геологчид эртний голуудын зургийг бүтээв

Симпсоны цөл..hcsps.sa.edu.au web сайтын зураг

Австралийн геологчид Симпсоны цөлийн 35 метрын элсэн давхрагад булагдсан эртний голуудын газрын зургийг бүтээжээ. Эрдэмтэдийн бүтээл Australian Journal of Earth Sciences гэсэн сэтгүүлд хэвлэгдсэн байна. Зургийг бүтээхийн тулд тэд эхлээд хиймэл дагуулаас хэдэн жилийн дотор авсан мэдээллээ боловсруулжээ. Орчин үеийн хиймэл дагуулууд 20 метрын гүнээс илүүг харж чадахгүй учир тэд уг мэдээллээ тусгай программар нэмэн боловсруулжээ. Эрдэмтэд зургаа ашигт малтмалын хайгуул болон хөрсөн доорх усны нөөцийг хайхад ашиглахаар боловсруулсан байна.
Саяхан Канадын эрдэмтэд гол горхины гольдрилын муруй тахирыг тайлбарласан онолыг дэвшүүлэв. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гольдрилын дагуу ургасан  моддын үндэс голын нугалааг гаргадаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж