"Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар албадан ирүүлэх санал ирсэн" | News.MN

"Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар албадан ирүүлэх санал ирсэн"

"Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар албадан ирүүлэх санал ирсэн"

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлыг өнөөдөр /2020.04.22/ хийлээ.


Монгол Улсын шүүх 2020 оны нэгдүгээр  улиралд 23266 хэрэг, материалыг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд нэгдүгээр улиралд Эрүүгийн  3193 хэрэг, иргэний 12909 хэрэг, захиргааны 350 хэрэг, зөрчлийн 4644 нийт 21096 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Улмаар 3779 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, 4644 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 413 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, 1575  хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Анхан шатны шүүхээр  хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 3294 хэргээр буюу 34.3 хувиар өссөн бол Эрүүгийн хэрэг 157 хэргээр 4.7 хувиар,захиргааны хэрэг 11 хэргээр буюу гурван хувиар тус, тус буурсан. Тайлант хугацаанд шүүхээс 5.6 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг дундаас  гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй  байгаа бол  хүнийг санаатай алах гэмт хэрэг 11 хэргээр буюу 17.2 хувиар , хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 10 хэргээр буюу 9.0 хувиар буурчээ.

Энэ үеэр Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Л.Энхболд,  Г.Солтан, Б.Ундармаа нарыг яллагдагчаар албадан ирүүлэх талаарх саналыг шүүхэд ирүүлсэн. Уг прокурорын саналд дурдсанаар  дуудах бичигт удаа дараа  хүндэтгэн  үзэх  шалтгаангүйгээр ирээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзэн шүүх саналыг хүлээн авахаас татгалзсан.

НПГ-аас Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Улмаар энэ сарын 6-ны өдөр болсон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд  шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг  өнөөдөр /2020.04.22/ 10:00 цагт товлосон.

Шүүх хуралдаан өнөөдөр эхэлж хэргийг шүүхийн шатанд  нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийгдэх тул хэргийг прокурорт шилжүүлсэн.

  • НПГ-аас  М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр товлогдож яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш /2020.04.23/ 08.30 цагт товлосон.
  • НПГ-аас Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат болон Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Хоёр талуудын гаргасан хүсэлтүүдийн дагуу шүүх хуралдаан дөрвөн удаагийн байдлаар хойшилсон байна. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 1-ны өдөр товлогдсон.
  • Шүүгдэгч Б.Махбалд холбогдох Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтаас хоёрдугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.Шүүх уг хэргийг хүлээж аваад гуравдугаар сарын 18-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж  гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон боловч талуудын гаргасан хүсэлтүүдийн дагуу шүүх хуралдаан хоёр удаа хойшлоод байна. Дараагийн шүүх хуралдаан тавдугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт товлогдсон.
  • НПГ-аас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга асан Ч.Алтанхуяг,  “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал асан  С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  гуравдугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Улмаар  ЭМДЕГ-ын дарга  сан Ч.Алтанхуягийг төрд ажиллах эрхийг хоёр жилээр хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох, “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал асан С.Сандагдоржийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, долоон сая төгрөгөөр торгох, шүүгдэгч “Чингис хаан” ХХК-ийг тодорхой  төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилээр хасч, 125 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
  • НПГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй УИХ-ын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд  холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.  Уг Эрүүгийн хэрэгт холбогдох  187 хавтаст хэрэг  байгаа учраас шүүх бүрэлдэхүүн уншиж танилцаж байна. Шүүх хуралдааны зар одоогоор товлогдоогүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

  • НПГ-аас Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Уг хэргийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Л.Пүрэвбаатар нь шинжилгээ дахин гаргуулах, хохирогчийн талаас 2018 оны хяналт шалгалтын тайлан гаргуулах саналыг шүүх хүлээж аваад шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
  • НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан гуравдугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Адилбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 18 сая төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр  жилийн хугацаагаар хасаж, 13 сая  төгрөгийн торгуулийн ял оноосон. Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос таван төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхээр хэлэлцэгдсэн зарим хэргүүдийн талаарх мэдээлэл өглөө.

Тухайлбал, Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийг буулгахтай холбогдуулан тус төвд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компаниудын  нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянан хэлэлцсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэж Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг захирамжид Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргасан тул захиргааны хэргийг давж заалдах шүүх рүү хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын нэхэмжлэлтэй Капитал банкны хүлээн авагч шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад аравдугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байна. Шүүхээс нэхэмжлэгч хариуцагчдын гаргасан тайлбар, НДЕГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршуулсан мөнгөн хадгаламж болох 104 тэрбум 206 сая  төгрөгийг банкны тухай хуульд заасны дагуу засгийн газрын өр төлбөр албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгосон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 202.21.108.254

Kapltali Undram haana baina, J.Enhbayar haana baina?

Avatar

Зочин 2020-04-22 64.119.23.93

ЖДҮХС-ААС ХЭДЭН ТЭРБУМААР НЬ АВСАН Я.СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР НАР ЯАГААД ҮЛДЭВ.

Avatar

шудрага зочин 2020-04-22 202.126.89.176

УИХ гишүүдийг татахгүй гэж байгаа Шүүх өөрөө но-той байна. Өөрсдөө авилгалд өртсөний шинж.
Энэ хүмүүсийг заавал дуудах ёстой!!!!!

Avatar

бодлын хулгайч 2020-04-22 66.181.167.53

ХЭН ГЭДЭГ ШҮҮГЧИД НЬ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРААД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ӨМГӨӨЛӨН ХАМГААЛААД БАЙГАА ЮМ БЭ. АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ИДСЭН ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭН ДАРУЙ ШҮҮХ ЁСТОЙ.

Avatar

Иргэн 2020-04-22 85.203.22.79

ЖДҮ-чин Ж.Э гэдэг хүн Беларус улсаас МУ-ын нэрээр 50 сая евро 30 жилийн хугацаатай хүүгүй авч байгаа гэнэ шүү.

Avatar

Ь 2020-04-22 202.126.88.160

Энхбаяр аваагүй ээ. хХААХҮЯ дээр сүүний фкрм байгуулах төслүүд нь зарлагдаад аж ахуйнууд ороцож бгаа.

Avatar

Зочин 2020-04-22 202.21.108.254

NDaatgaliig zalgisan Kapitaliin Undramiig yagaad shalgaltuud toirood baina ve? Hurelsuh Undarmiig yamar une hanshaar umguulj baigaa ve

Avatar

Зочин 2020-04-22 139.5.219.117

Шуналын тулам Л.Энхболдыг хамгийн түрүүнд яллах хэрэгтэй. Увайгүй шуналтай н**ш байгаа юм.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.161.57

Наад Энхболдын ах Нэргүй гэж татварын ерөнхий газар захиргааны дарга хийдэг шуналын тулам бий. Амбиц их боловсрол нимгэн сонин баагий бии. Ноотой ноотой

Avatar

Бүгд зайл 2020-04-22 66.181.191.192

Зайл

Avatar

ЯНГҮГИЙН СОДБААТАР ЯАГААД ҮЛДЭВ 2020-04-22 202.179.25.62

ЯНГҮГИЙН СОДБААТАР ЯАГААД ҮЛДЭВ

Avatar

Зочин 2020-04-22 202.179.26.25

"Б.Цолмонгоос таван төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн" Тавхан төгрөгөөр торгуулсан юм уу. .Э.Бурам аа а******н Махбалын хэрэг 10 дахь удаа буцаж байгаа биздээ….

Avatar

иргэн 2020-04-22 202.179.25.130

Махбалын хэрэг 2 буцсан гэнэ үү,10 биз дээ,буцсан тоо нь

Avatar

Зочин 2020-04-22 139.5.218.50

Шүүх үнэхээр новшийн юм аа. Ард түмний өмнө баячуудыг хэрхэн шүүдгээ харуулж бүх хахууль өгсөн хүмүүсийн хэргийг буцааж байна. Тэгээд сүүлд нь мартагнуулаад зунгааралтуулаад хэрэгсэхгүй болж байгаа юи даа. Энэ шүүж байгаа шүүгчдийг нэр усаар нь зарлаачээ. Шууд хахууль аваад байнш тээ. Өөрөө хэргээ хүлээчихээд хурдавчилсан хэлбэрээр шийдье гээд байхад, арай ч дээ.

Avatar

Зочин 2020-04-22 183.177.99.242

угаасаа энэ хэргүүдийг манай шүүх хэзээ ч шийдэхгүй ээ. мэдлэг чадвар байхгүй хүсэл ч байхгүй,

Avatar

Зочин 2020-04-22 124.158.107.35

за нөгөө аргаа хэрэглээд эхэлчихлээ хэд буцаагаад л хойшлуулж байгаад хаах гээд л , тэнгэр хиргээсэй билээ новшнуудыг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж