Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна | News.MN

Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна

Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна

Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвийн төлөөллүүд өнөөдөр/2020.04.22/ “Корона эдийн засгийн шорон биш” гэсэн сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд сургалтын төвүүдийн төлөөлөл болон Күнз ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан, Монголын авто сургалтын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх, Эхлэл ХХК-ийн захирал Ч.Батзаяа, DGL хөгжмийн сургалтын төвийн захирал П.Даваацэрэн нар оролцлоо.

Монгол улсын улсад нийт 1100 орчим албан ёсны эрхтэй богино хугацааны сургалтын төвүүдэд 5000 гаруй ажилчид ажиллаж байна. Эдгээр төвүүд нь Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 30-р тогтоолын дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоосон төдийгүй, Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139-р тогтоолоор ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зогсоох болжээ.

Эхлэл ХХК-ийн захирал Ч.Батзаяа:

-Коронавирусийн халдварыг улс дотроо алдалгүйгээр өдий хүртэл өдөр шөнөгүй ажилласан ЭМЯ, УОК болон холбогдох албаныханд юуны өмнө талархал илэрхийлье. Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, үндсэн багш, ажилчдын цалин шимтгэл, арилжааны банк, ББСБ-ын зээлийн улмаас 300 гаруй сургалтын төв хэдийнэ дампуурчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нийт 63 сургалтын төв нийлэн Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын яамны сайд С.Чинзориг, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга генерал Т.Бадрал нарт Мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудаас тавих шаардлын дагуу ариутгал явуулах стандартыг хангасан орчинд, 10-аас дээш насанд хүрсэн хүмүүст сургалт явуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч ОБЕГ-аас татгалзсан бичиг ирж, бусдаас нь ямар нэгэн хариу ирсэнгүй.

Күнз ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан:

-Иргэд хоолны газар, худалдааны төв, банк зэрэг олон нийтийн газруудаар өдөрт хэдэн зуугаараа явж байхад яагаад масктай сургалтын төвүүдэд суралцаж болохгүйг гайхаж байна. Мөн буудал, саун, амралтын газар, фитнесс, иогийн үйл ажиллагааг нээж, бие бялдрыг хөгжүүлэхийг зөвшөөрсөн атлаа оюуны хөгжлийг дэмждэг манай байгууллагуудын үйл ажиллагааг нээгээгүйд олон нийт дургүйцэж байна. IELTS, TOEFL, TOPIC, HSK гэх зэрэг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн орох гол шалгуурт эх орны ирээдүй болсон залуучууд минь бэлдэж чадахгүй, боломж нь хаагдаж байгаад харамсч байна. Бидний зүгээс 100 гаруй байгууллагын гарын үсэгтэй шаардах бичгийг модон яст мэлхийн хамт төрийн байгууллагуудад илгээж байна. Модон яст мэлхийг өдөр бүр өөрт харагдах газраа тавьж, ажил олгогчдод таатай, иргэдэд хэрэгтэй оновчтой шийдвэрийг шуурхай гаргаж байхыг санан ажиллахыг хүсье.

Тэдний зүгээс илгээсэн шаардлагыг хүлээн авч үйл ажиллагааг нь нээгээгүй тохиолдолд сургалтын төвийн төлөөллүүд хөдөлмөрийн харицлааг дэмжиж, нийгмийн хамгааллыг хангах ёстой С.Чинзориг сайдыг үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн огцруулах хүртэл дараагийн шатны арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батэрдэнэ 2020-04-22 192.82.75.8

Сургалтын үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрнуудад хамгийн багадаа 10-20 өрөө байна гэхэд л 200 гаруй хүний бөөгнөрөл үүсгэнэ.Сургалт нэрийн доор 3-4 цаг тасралтгүй нэг орчинд хичээллэнэ. Танхимын сургалт бол зайлшгүй нээх чухал асуудал биш. Жолооны сургалтууд ихэвчлэн сургуулиудад явагддаг. Нэг кабинд 5-6 чихээд 4-5 цаг болно. Ер нь сургалтанд 200-500 төгрөг төлөөд сургалтанд суугаад халдварт өвчин авна эмчлүүлэх гээд 3-5 сая төгрөг төлөөд 2 сар эмнэлэгт хэвтэнэ залуусаа тэвчих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-22 103.80.210.183

сургалтын төвүүд нээгдвэл шоучин сураглцагч нар эрүү согтуу тэнээд өвчин тараагаад явна.

Avatar

ха ха 2020-04-22 202.179.26.120

өвчин нийтэд тарсан нь хаа байна? тараагүй бол нээх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-22 66.181.161.21

Зүгээр л шуналдаа автсан сургалт нэртэй юмнууд больж үз…улс даяараа ганц энэ салбар гэлтгүй зөндөө л салбар тэг зогсолт хийгээд тэвчээд дуугуй суугаад байж л байна…ухамсараа 1 т тавиад шуналаа 2 т тавиарай даа…

Avatar

Зочин 2020-04-22 124.158.110.101

айл бүрт зурагт байдаг тул теле сургалтыг зурагтаар үзэж болнодоо, харин гэртээ саун бассейнтай айл хэд байгаа болоо

Avatar

Зочин 2020-04-22 182.160.38.211

Заавал сургалтын байранд хичээллэх, дадлагажих шаардлагатай сургалтын төвүүд олон байдаг юм аа. Жишээ нь: Жолооны дадлагыг онлайнаар эзэмшиж болохгүй, заавал жолооны ард дадлага хийх шаардлагатай шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-22 202.21.117.34

Буудал, саун, фитнесс, хоолны газар, ресторан, амралтын газар нээж болж байхад сургалтын төвүүдээ нээх хэрэгтэй, сургалтын төвүүдийн нэг ангид 5-10 хүн л суудаг юм байна лээ

Avatar

zochin 2020-04-22 66.181.166.134

ООНЛАЙНААР СУРГАЛТАА ЯВУУЛ .ИЙМ СУРГАЛТ ХИЙЖ БАЙГАА ГАЗРУУД БАЙНА.

Avatar

зочин 2020-04-22 59.153.115.194

Танхимын сургалт явуулж болохгүйг хүүхдүүд хүртэл ойлгож байгаа.
Онлайн сургалт зохион байгуулж болно шүү дээ.

Avatar

Иргэн 2020-04-22 139.5.217.180

Зайлшгүй нөхцөл байдал шүү дээ манай засаг сайн ажиллаж байгаа

Avatar

Сэхээтэн 2020-04-22 49.0.144.72

Ер нь Ази тивд буурчлаа. Одоо жаахан зөөллөмөөр байна. Гол аюул Европ байхад тэндээс юм оруулахгүй байхад л болно.

Avatar

Зочин 2020-04-22 202.70.36.226

chi chni odo medrel muutai yumuu haasahin

Avatar

Зочин 2020-04-22 202.9.46.163

Дотоодод халдвар тархаагүй байхад, байдал хүндэрсэн улсуудтай адилхан ажил сургуульгүй ингэж суух нь харин жинхэнэ тэнэглэл шүү

Avatar

Зочин 2020-04-22 66.181.189.188

МОДОН ЯСТ МЭЛХИЙ ЯГ ТОХИРСОН БАЙНА

Avatar

Н 2020-04-22 59.153.114.27

Сургалтын төв дэмий нэг газар агаарын солилцоо муу олон хүн удаан хугацаагаар суух тул өвчин тусах магадлал өндөр

Avatar

Зочин 2020-04-22 103.212.119.48

Бар саун ресторан фитнесийн төвийг нээгээд сургалтын төвийг хааж байгааг нь ойлгохгүй бна! Саунд маск зүгээд суух юм уу? Ресторануудад орой 20-200 хүн архидан согтож шоудаж блно Сурч болохгүй юм бнадаа! Монголын ирээдүй бар саун юмуу боловсрол юмуу ?

Avatar

Зочин 2020-04-22 139.5.217.56

Baar savand suudag arhichid, saund bie unelegchdiig viruseer tsooloh gesen ulsyn zov bodlogo baihaa. Daanch ted nar ni tuslaa uhlee gej duuldahgui yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж