Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна

Сургалтын төвүүд дампуурлаа зарлаж байна

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвийн төлөөллүүд өнөөдөр/2020.04.22/ “Корона эдийн засгийн шорон биш” гэсэн сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд сургалтын төвүүдийн төлөөлөл болон Күнз ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан, Монголын авто сургалтын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх, Эхлэл ХХК-ийн захирал Ч.Батзаяа, DGL хөгжмийн сургалтын төвийн захирал П.Даваацэрэн нар оролцлоо.

Монгол улсын улсад нийт 1100 орчим албан ёсны эрхтэй богино хугацааны сургалтын төвүүдэд 5000 гаруй ажилчид ажиллаж байна. Эдгээр төвүүд нь Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 30-р тогтоолын дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоосон төдийгүй, Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139-р тогтоолоор ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зогсоох болжээ.

Эхлэл ХХК-ийн захирал Ч.Батзаяа:

-Коронавирусийн халдварыг улс дотроо алдалгүйгээр өдий хүртэл өдөр шөнөгүй ажилласан ЭМЯ, УОК болон холбогдох албаныханд юуны өмнө талархал илэрхийлье. Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, үндсэн багш, ажилчдын цалин шимтгэл, арилжааны банк, ББСБ-ын зээлийн улмаас 300 гаруй сургалтын төв хэдийнэ дампуурчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нийт 63 сургалтын төв нийлэн Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын яамны сайд С.Чинзориг, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга генерал Т.Бадрал нарт Мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудаас тавих шаардлын дагуу ариутгал явуулах стандартыг хангасан орчинд, 10-аас дээш насанд хүрсэн хүмүүст сургалт явуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч ОБЕГ-аас татгалзсан бичиг ирж, бусдаас нь ямар нэгэн хариу ирсэнгүй.

Күнз ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан:

-Иргэд хоолны газар, худалдааны төв, банк зэрэг олон нийтийн газруудаар өдөрт хэдэн зуугаараа явж байхад яагаад масктай сургалтын төвүүдэд суралцаж болохгүйг гайхаж байна. Мөн буудал, саун, амралтын газар, фитнесс, иогийн үйл ажиллагааг нээж, бие бялдрыг хөгжүүлэхийг зөвшөөрсөн атлаа оюуны хөгжлийг дэмждэг манай байгууллагуудын үйл ажиллагааг нээгээгүйд олон нийт дургүйцэж байна. IELTS, TOEFL, TOPIC, HSK гэх зэрэг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн орох гол шалгуурт эх орны ирээдүй болсон залуучууд минь бэлдэж чадахгүй, боломж нь хаагдаж байгаад харамсч байна. Бидний зүгээс 100 гаруй байгууллагын гарын үсэгтэй шаардах бичгийг модон яст мэлхийн хамт төрийн байгууллагуудад илгээж байна. Модон яст мэлхийг өдөр бүр өөрт харагдах газраа тавьж, ажил олгогчдод таатай, иргэдэд хэрэгтэй оновчтой шийдвэрийг шуурхай гаргаж байхыг санан ажиллахыг хүсье.

Тэдний зүгээс илгээсэн шаардлагыг хүлээн авч үйл ажиллагааг нь нээгээгүй тохиолдолд сургалтын төвийн төлөөллүүд хөдөлмөрийн харицлааг дэмжиж, нийгмийн хамгааллыг хангах ёстой С.Чинзориг сайдыг үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн огцруулах хүртэл дараагийн шатны арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж