Лондоны загварын долоо хоног “хүйсгүй” болно | News.MN

Лондоны загварын долоо хоног “хүйсгүй” болно

Лондоны загварын долоо хоног “хүйсгүй” болно

Лондоны загварын долоо хоног “хүйсгүй” болно

Британийн загварын зөвлөл хүйсээр ялгасан шоуг орхих шийдвэр гаргаснаар энэ зуны зургадугаар сараас хойш 12 сарын турш Лондоны загварын долоо хоног хүйсэнд баригдахгүй зохион байгуулагдаж байхаар болжээ. Зөвлөлийн өчигдөр /2020.04.21/ зарласан энэ алхам 2012 онд загвар зохион бүтээгчдийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж эхэлсэн эрчүүдийн загварын долоо хоногт ашигтай завсарлага болж байна.

Ийнхүү эрэгтэй, эмэгтэй загварыг ялгаж, зааглахгүйгээр хольж үзэх шийдвэр гарах үндсэн шалтгаан нь коронавирусийн цар тахал байв. Цар тахлаас болж дэлхийн загварын салбар хямралд орж, олон улсад дэлгүүрүүд хаагдаж, ажилчид нь захиалгаа цуцалж, өөр ажил олж хийхээс өөр аргагүйд хүрч байна. Улмаар хамгийн анхны “хүйсгүй” Лондоны загварын долоо хоног зургадугаар сарын 12-нд эхлэхээр боллоо. Гэхдээ хөл хорио, зай барих зэрэг дэглэм, дүрмийг баримталж, хоёроос дээш хүн цуглуулахгүй, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүйгээр цахим хэлбэрээр болохоор боллоо. Их Британи өнөөгийн байдлаар л гэхэд 129 мянга гаруй иргэнийхээ эрүүл мэнд, тэр дундаа 17 мянга гаруй хүнийхээ амь насыг алдаж, цар тахалд чанга цохигдсон байгаа учир тийнхүү дэг журам баримтлах нь хамгаас чухал билээ.

Зөвлөлийн мэдэгдсэнээр анхны “хүйсгүй” загварын долоо хоног загвар зохион бүтээгчдэд илүү уян хатан, хөрвөж ажиллах боломжийг олгохын сацуу шинэ боломжуудыг нээж, дэлхийн загварын салбарт өөр байдлаар үлгэр жишээ болох боломжийг олгож буй гэнэ.

“Цар тахал нүүрлэсэн өнөө үед бид бүхэн амьдарч байгаа нийгэмдээ, өөр өөрсдийнхөөрөө амьдарч бизнесээ цаашид үргэлжлүүлэх тал дээр маш болгоомжтой ханддаг болгож байна. Харин нөгөө талаас бид илүү байгальд ээлтэй, бүтээлч, юмны үнэ цэнг сайн мэдэрдэг болох байх” хэмээн Британийн загварын зөвлөлийн гүйцэтгэх захирал Каролин Раш хэлжээ. Хувцас загварын салбар одоо ч биш аль хэдийнээс л хүйсэнд хязгаарлагдахаа больж, байгальд ээлтэй байх талаар бодож эхэлсэн билээ. Тиймээс зөвлөлийн энэ шийдвэрийн дагуу эрэгтэй загвар, эмэгтэй загварын шоуг нэг дор зохион байгуулахад цар тахал дууссаны дараа ч гэсэн болохгв гэх зүйлгүй билээ. Сүүлийн үед гарч ирж буй олон брендүүд өөрсдийгөө хүйсэнд зориулж ажилладаггүй гэж тодорхойлох бөгөөд нөгөө талаас ч өөрсдийгөө хүйсээр ялгуулахыг дургүйцэх болсон Z үеийнхний эрэлт үүнтэй сайн таарч байгаа юм.

Өнгөрсөн үед харин загвар зохион бүтээгчид зарим нь хичнээн хүйс ялгахгүй ажиллана гэдэг ч ихэнхдээ худалдан авагч, хэвлэлүүдийн анхаарлын төвд илүү өртдөг эмэгтэй загварын салбарт ажиллах нь их байлаа. 2018 онд загвар зохион бүтээгчдийн зөвлөл Нью Йоркын загварын долоо хоногт шинээр гуравдагч төрөл оруулсан нь “Юнисекс/ хүйсгүй” гэх төрөл байсан юм. Энэ төрөлд тухайн үедээ Vaquera, Telfar зэрэг брендүүд хүйс хамаарахгүй өмсөж болох загваруудаа танилцуулж байлаа. Энэ нь хүмүүст хувцас хэрхэн хөрвөх чадвартай, хаягдал багатай, байгальд ээлтэй байж болох вэ гэдгийг олж харах өөр нэг шинэ цонх болсон билээ.

Загварын шоуг цахим хэлбэрээр зохион байгуулах алхам ч гэсэн хөл хориотой, нислэг багатай, эрсдэлтэй энэ үед хамгийн ашигтай бөгөөд зөв, байгальд ээлтэй алхам болж байна.

Энэ сарын эхээр Москвагийн загварын долоо хоног мөн ижил цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, богино кино контентүүд, сэтгүүл, зургийн цомог санал болгосон нь дэлхий даяар 800 мянган хүнд амжилттай хүрсэн гэнэ. Зохион байгуулагчид уг нь тайзны шоуг шууд дамжуулах аргаар зохион байгуулахаар төлөвлөсөн ч цөөн ч хамаагүй хүн цуглуулах нь эрсдэлтэй гэж үзээд цуцалсан байна. Британийн загварын зөвлөлийн мэдээлснээр Цахим загварын долоо хоногт загвар зохион бүтээгчдийн тэмдэглэл, танилцуулга, үзүүлэнгийн өрөө, сэтгэгдэл, подкаст зэрэг багтаж буй аж. “Энэ шийдвэр танд эрүүл, ганцаарчилсан үйлчилгээ санал болгож, уламжлал ёсоор маш их урам зориг өгж чадна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Раш ярьжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 103.80.210.183

эр эм загварын хольмог шоу гээч дээ. хйүсгүй хүн дэлхийд байхгүй.

Avatar

Зочин 2020-04-22 203.91.115.51

Холимог гэхгүй шдээ. Хүйсгүй хүн байхгүй, гэхдээ хувцас хүйс харгалзахгүй, лол. Юм ойлгодог юм уу?

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.122

Оркуудаа гэж, хүйсгүй ч гэх шиг, гах гах.

Avatar

зочин 2020-04-22 66.181.161.109

Энэ Европ хүмүүс яг үнэндээ дээрэлхүү бүдүүлэг олиггүй хүмүүс гэсэн. Хөөрхий Ази хүмүүсийг Европчууд их л гадуурхаж дарамталж доромжилж байгаа сураг их л сонсогдох боллоо. Ази хүмүүс ялна. Азиуд илүү ухаалаг соёлтой учраас.

Avatar

/*-*/ 2020-04-22 49.0.213.170

Аргагүй л үмбүү оорк юм даа чааваас, яаж хүн болж ялаа алж яваа шуу юм бол доо иймэрхүү харанхуй зүүн хойшоо харсан нүхнүүд

Avatar

Зочин 2020-04-22 202.21.109.53

Дэлхийн хүн амын ихэнхи нь жирийн амьдралтай хүмүүс байдаг.г***,лесби маш цөөн.Бүх загварыг хүн амын цөөнхөд зориулж болохгүй ямар ч утгагүй болно.

Avatar

Зочин 2020-04-22 192.82.65.168

уучлаарай мэдээгээ дахиад нэг гүйлгээд хараарай. г*** лесби нийгмийн цөөнх гэдэг үг нэг ч ороогүй шүү. энд хувцас загварын тухай ярьж байна. хүйсийн тухай биш. хүйс харгалзахгүй өмсөж болох хувцас гэдэг чинь бэлгийн цөөнхөд зориулсан хувцас биш шүү дээ. бодоод үз. жишээ нь хэдхэн жилийн өмнө эмэгтэй хүн өмд өмсөх хориотой байлаа. одоо бид эр эмгүй л өмд өмсөж байна. өмд өмссөн эмэгтэйчүүд бүгд лесби биш биздээ? жич: ижил хүйстэндээ татагдлаа гээд жир бусын амьдрал гэсэн үг биш шүү.

Avatar

123456 2020-04-22 49.0.213.170

Гомодож лесбидэх таатай орчин бүрэлдэх болох нь

Avatar

Зочин 2020-04-22 203.91.115.51

Эр эмгүй өмсөж болох хувцас бий болгохоор тэгээд г*** лесби нар ихсээд л, бүрэлдээд байх уу? Ямар эргүү юм бэ, юмаа ойлгож унш. Эр эмгүй сул чөлөөтэй, тухтай хувцасанд дуртай болсон цаг үед зориулж л хувцас хийж байна.

Avatar

Зочин 2020-04-22 185.124.29.59

Эргүү сэнсрээд удахгүй болцон хүнэнцэрүүдийн эргүүтлийг мөн их дэлгэх юмдаа

Avatar

Зочин 2020-04-22 103.10.22.66

Yatsarsn uhaand n uhna ishig hamag 5 hoshu mal n orood uhchihsen ghere iim bdgimda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж