Сөүл, Франкфуртын тусгай нислэгт хамрагдах иргэдийн анхааралд | News.MN

Сөүл, Франкфуртын тусгай нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

COVID-19

Сөүл, Франкфуртын тусгай нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Сөүл, Франкфуртын тусгай нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.

Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална. Үүнд,

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ  заавал хийлгэсэн байна. Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 202.9.40.8

Франкфуртын нислэг 1050 eвро гэж үнэн үү? Эрдэнийн хэлээд байсан үнэн юм шивдээ. Гадаадад байгаа жирийн иргэдэд ийм их мөнгө байгаа юу? Энд ирээд 1 сая гаруй төгрөгөөр тусгаарлагданa.Ийм хэмжээний мөнгийг төвөггүй төлчих хүмүүс бол төрөөс хулгай хийгчид тэдний авгай хүүхдүүд шүү дээ. Сурсаныг сураар боож болохгүй ээ гэж, ноолоход амар номхон тэмээ шиг ард түмнээ л мөлжиж байх шив дээ

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.234

Amerikt iim shinjilgee baihgui . Yaahuu chi heleh ni amar hiih gazar ni hetsuu b.a naizaa

Avatar

zochin 2020-04-22 112.159.75.30

ХЭЛЭХ САНАЛ БАЙНА ; СОЛОНГОСООС ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ОНГОЦОНД СУУЖ БАЙГАА ИРГЭДТЭЙ ӨӨР УЛСААС ИРЖ БАЙГАА, ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨГҮЙ ИРГЭДИЙГ ЦУГ СУУЛГАМААРГҮЙ БАЙНА. ШИНЖИЛГЭЭГҮЙ ИРГЭДИЙГ ТУСАД НЬ ОНГОЦООР АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ. МӨН ӨНДӨР НАСТАН АНГИЛАЛД 55 НАСНААС ДЭЭШ БҮХ ХҮНИЙГ ХАМРУУЛЖ ТАТМААР БАЙНА ШҮҮ.

Avatar

Зочин 2020-04-22 121.168.50.25

Солонгос коронаагаа дарчлаа даа бараг одоо айх юм алга. Өндөр хөгжилтэй хүнээ бодсон нийгэмтэй улс сайхан юм оо. Одоо бүртгэгдэж байгаа нь дандаа гадны нислэгээр орж ирж байна. Солонгосд байгаа Монголчуудаас одоо айх хэрэг байхгүй байхоо. Тэгээд ч буцахдаа шинжилгээгээ өгч байгаа болохоор санаа зовох зүйл алга.

Avatar

зочин 2020-04-22 66.181.161.87

Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ихэнх Монголчуудад сүүлийн үед хийх ажил олдохгүй мөнгөгүй тун хэцүү нөхцөлд байгаа гэсэн яана даа Монголчууд минь болдогсон бол Солонгосоос бүх Монголчуудыгаа авчирах юмсан.

Avatar

123456789 2020-04-22 49.0.213.170

Бас нэг баахан корона ирэх болж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж