Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 16-ны 23.50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдэн зугтсан хэрэг үйлдэгдсэн байна. Улмаар ТЦА-ны алба хаагчид сэжигтэн А, Б нарыг шуурхай илрүүлэн дайчлан баривчилж, хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. Тиймээс шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангахыг ТЦА-аас анхааруулж буй.
ОБЕГ: ГОВЬ-АЛТАЙД ГАЗАР ХӨДӨЛЖ, ХЭНТИЙД 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХАЙЖ БАЙНА
НийслэлийнБаянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 11:02 цагт очиж, иргэн Ц-ын эзэмшлийн 5х6 метрийн хэмжээтэй байшин, 4х4 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгйин Баянтэс сумын Хачиг багийн “Бургастайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын зүүн хойд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид Баянтэс сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./
Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн “Замт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 42 км-т, Ө-98052’, У-45028’/ 04.21-ний өдрийн 06:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар 07:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Самбуугаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 10:00 цагт эхлүүлсэн. 04.21-ний өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Намын даваа” гэдэг газраас “Хурхын боом” гэдэг газар хүртэл нийт 55 км-т “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 04.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ