Шинэ корона вирусын тархалттай холбоотой хорио цээрийн үед Насан туршийн боловсролын үндэсний төвөөс бүх нийтийн боловсролын чиглэлээр Монгол улсын хэмжээнд теле хичээлийг хүргэж байна.
Уг ажлын хүрээнд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс 4 дүгээр сард:
- “Инфляци”
- “Санхүүгийн луйвар”
- “Хуурамч мэдээллийг таних”
- “Соёлын өв” сэдвүүдийн хүрээнд бүх насны иргэдэд зориулсан теле хичээлийг Монгол банк, Соёл урлагийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран зааж “Star TV”- ээр дамжуулан хүргэсэн. Иргэн та бүхэн үзэж амжаагүй, дахин үзэхийг хүсвэл www.econtent.mn мөн “Star tv Мongolia”, “Насан туршийн боловсролын үндэсний төв”, Монгол банк, Санхүүгийн боловсрол цахим хуудсуудаар болон доорх цахим холбоосоор шууд үзэх боломжтой.
- Хэн ч, Хэзээ ч, Хаана ч… Насан туршдаа суралцах боломжтой. 5 дугаар сард иргэн таны боловсролд чиглэсэн сонирхолтой теле хичээлүүдээр эргэн уулзацгаая.
- “Инфляци"
Санхүүгийн боловсрол: Инфляци
Posted by Star TV Mongolia on Thursday, April 9, 2020
- “Санхүүгийн луйвар"
Санхүүгийн боловсрол: Санхүүгийн луйвар
Posted by Star TV Mongolia on Wednesday, April 15, 2020
- “Хуурамч мэдээллийг таних"
"Мэдээлэл, харилцаа холбоо, технологи" Хуурамч мэдээллийг таних
Posted by Star TV Mongolia on Monday, April 20, 2020
- “Соёлын өв”
Соёл – Гоо зүйн боловсрол: Соёлын өв
Posted by Star TV Mongolia on Thursday, April 9, 2020
ЭХ СУРВАЛЖ: ХУД