Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр түлхүү хамтарч ажиллахаа нотлов. Элчин сайд Ж.Гаалт Монгол Улс ардчилсан засаглалыг амжилттай хөгжүүлэн ардчилалд шилжиж буй орнуудад үлгэр жишээ болж буйг өндрөөр үнэлж, ажиллах хугацаандаа Монголын залуу ардчилсан удирдагч нарыг бэлтгэхэд хувь нэмэр оруулж, тодорхой ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэхээр зорьж буйгаа илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагаа, Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааны талаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Nergui 2015-12-01 103.17.108.22

Энэ орчуулга нь яаг баталгаатай юм уу?

Больдоо 2015-12-01 202.9.40.125

Ардчилсан удирдагч нар таалагдахгүй байгаа. Дахиж залуу ардчилсан удирдагч нэртэй хүнэнцэрүүд бэлдүүлэхгүй

РАВДАН 2015-12-01 202.70.46.222

АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙД МОНГОЛЫН ЗАЛУУ АРДЧИЛСАН УДИРДАГЧ НАРЫГ БЭЛТГЭНЭ ГЭЖ МАНАЙ ГХЯ-НЫ САЙДАД ХЭЛЖЭЭ. ЭНЭ ЧИНЬ БҮРЭН ЭРХЭТ МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ БҮДҮҮЛГЭЭР ОРОЛЦОЖ БУЙ ХЭРЭГ БИЗ ДЭЭ! ӨНГӨТ ХУВЬСГАЛД БЭЛДЭНЭ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ!