“Зорилготойгоор теле хичээл муу зааж байна гэж шүүмжилдэг болсон” гэв | News.MN

“Зорилготойгоор теле хичээл муу зааж байна гэж шүүмжилдэг болсон” гэв

“Зорилготойгоор теле хичээл муу зааж байна гэж шүүмжилдэг болсон” гэв

“Зорилготойгоор теле хичээл муу зааж байна гэж шүүмжилдэг болсон” гэв

Корона­вирусийн халдвараас сэргийлэх үүднээс Монголын боловсролын салбар танхимын сургалтаас “гэр сургууль” руу шилжээд чамгүй удаж байна. Харин шилдэг гэж үнэлэгдсэн багш нарын телевизээр зааж буй хичээлийг хүүхэд багачууд хэр ойлгож, хүлээн авч байна вэ гэдэг нь хамгийн чухал.  Сурагчид болон эцэг эхчүүдэд “гэр сургууль” зарим талаараа таалагдаж байгаа ч заах арга зүй болон хичээлээ хүүхдүүдэд хүргэж буй байдалд “нэг л тааруу” гэсэн дүн өгөх нь ч байна.  Тэгвэл энэ асуудалд   салбарын сайд Е.Баатарбилэг тайлбар хийсэн юм.

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН НЬ ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХҮҮХЭД ГУРВЫН ХАМТРАЛААС ШУУД ХАМААРНА

Тэрбээр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор үлдсэн хугацааны бүх хичээлийн агуулгыг зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлнэ. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид 160, дунд, ахлах ангийн сурагчид 165 өдөр тус, тус танхимд хичээллэхээс 85 өдөр буюу нийт хичээллэх хугацааны 51-53 хувийг танхимд хичээллэсэн байна.

Сүүлийн үед  эцэг эхчүүдийн зүгээс теле хичээлийг шүүмжлэх хандлага их гарах боллоо. Зарим хүмүүс цахим хуудаснаа “Теле хичээл муу зааж байна” гэх мэдээллийг зорилготойгоор сэвдэг болж. 

Засгийн газраас олон мянган хүүхдүүдийн эрх ашгийг  хамгаалж боловсролын системийг хэвийн явуулахын тулд тэргүүлэх зэргийн багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд зохион байгуулж байна. Би хувьдаа багш нарыг хичээлээ сайн зааж байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн хяналт, хүүхдэдээ анхаарах анхаарал чухал. Теле хичээлийн үр дүн нь эцэг эх, багш, хүүхэд гурав хэр эргэх холбоотой ажилласан, эцэг эхчүүд хүүхдэдээ хэр дэмжиж, цаг гаргасан бэ гэдгээс шууд харагдана. Тиймээс зөвхөн багшаас хараат бус багш, хүүхэд, сургууль, эцэг эх зэрэг бүх талын эргэх холбоотой ажиллахыг анхааруулж байгаа” гэв.

ИРГЭД ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ CD, DVD-Д ХУУЛБАРЛАН ЗАРАХ БОЛЖЭЭ

Үүнээс гадна  хичээлийн хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээлийг CD, DVD-д хуулбарлан зарж ашиг олох үйлдэл гарах болжээ. Энэ чиглэлийн иргэдийг залилсан мэхэлсэн байгууллага, хувь хүнийг хуулийн байгууллагад хандан шалгуулан хариуцлага хүлээлгэх БСШУСЯ мэдэгдсэн юм.

Хэрэв ирэх хичээлийн жилд  төсөв мөнгөний бололцоо байвал Ерөнхий боловсролын сургууль бүрт хичээл, сургалтыг нь дэмжих зорилгоор CD, DVD-г өгнө гэдгийг албаныхан хэлж байна. 

Дашрамд дурдахад, теле хичээлийг www.econtent.edu.mn, www.hicheel.mn, www.aplus.mn сайтууд болон телевизийн сувгуудаас үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 39.115.114.99

Багш нар дунд хятдууд олон байна. Хөдөөгийн багш нар ирсэн чинь тал нь хятад олигтой ярьж ч чадахгүй ямар сонин улс вэ

Avatar

Зочин 2020-04-22 39.115.114.99

Боловсролгүй мэдлэггүй байх хамгийн шившиг шүү. Та нар хичнээн аалигүйтээд дэлхийн сайхан хүмүүсийн хажууд зүгээр гахай шиг царай муутай хэлбэр галбиргүй гуудай шиг юмнууд хэн тоохын хүнд тоогддоггүй хөгшин ядуу юмнууд л монгол тоодог

Avatar

Зочин 2020-04-22 169.253.162.3

Теле хичээлийг мундаг бэлдэж зааж байгаа санагдсан. Харин ч бага хугацаанд их зүйлийг, ойлгомжтой сайхан зааж байна лээ. Хүүхэд л харин сайн бие дааж сурах хэрэгтэй. Тухайлсан зүйлийг шууд асуух багш нь дэргэд байхгүй юм чинь Эцэг эхчүүд бид тэрийг нь хянаж, хэрэгтэй үед нь туслах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-22 64.119.16.228

Uenendee zarim neg hicheel deer het hund sedev zaadag yyum bilee shd ee. Het ih tomyo bolson, angias tuhain sedveer gunzgiirch bgaa 1-2 huuhed l oilgohoor yumnuud ih bna lee dee. Ter math, Himi, fizik haraad baihad. Yalanguya ahlah angid. Tiimees ahlah angid hicheelee songodog boloh ni zuv sanagdsan.

Avatar

Зочин 2020-04-22 202.126.88.48

Zaaj baigaa hicheel n ali deer uzchihsen yum baidag yum bailee. Neg hicheeld oroh aguulga mash baga. Zoriud ingej baigaa baihaa

Avatar

Зочин 2020-04-22 146.115.161.230

Үнэншт. Аль байдагаараа хичээж байхад. Юу ч хийлэггүй хүн шүүмж хэлэхэд амархан л байдаг байх.

Avatar

zochin 2020-04-22 182.160.1.147

Er ni bagsh nar uursdiin suragchidtai online hicheel hiiheer zohion baiguulj boldoggui um u??? Bagsh nar angidaa oroh tsaguuddaa orool live hiigeed baij bolohgui yu ? TV hicheel yaj ch sain baigaad tanhimiin hicheeliig guitsehgui shuu dee,zorilgotoigoor shuumjilj baina ch geh shig yamar zorilgo baih ve dee bodood uz dee

Avatar

zochin 2020-04-22 66.181.161.26

харин ч сайн зааж бгаа зарим эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавихгүй байж шүүмжлэхдээ сайн юм даа. Энэ өвчин таралтай цагт өөр яах байсын !!!!! Дэндүү сонин ээж аавууд байх юма

Avatar

Зочин 2020-04-22 202.9.46.163

БАйдал хүндэрсэн улсууд хүртэл сургуулиудаа аль болох хурдан нээхийг хичээж байна. Олон сараар гэрт хорьж дэлгэц ширтүүлэх нь үр дүн муутайгаас гадна өөр олон муу нөлөөтэй байна. Онлайн хичээлийн үр дүн ердөө 10%, ялангуяа бага насны хүүхдүүдэд үр дүнгүй байна гэдгийг аль хэдийн барууны улсууд судлаад анализ дүгнэлтээ хийчихсэн байна. Гэтэл энэ Баатарбилэг бид судалж байна гэж 3 сар ярилаа. Гаргасан шийдвэрүүд нь бүгд буруу.

Avatar

Зочин 2020-04-22 202.9.46.163

Манайх шиг бүхэл бүтэн 8-9 сар хүүхдүүдийг хичээл завсардуулж байгаа улс байхгүй шүү, Баатарбилэг ээ. Чиний тэнэгээс болж бүхэл бүтэн үе боловсролоороо хохирлоо. Одоо намар энэ хүүхдүүд чинь буцаад формондоо орох гэж их зүдэрнэ. Бага ангийнхан өмнө үзсэнээ бүгдийг нь таг мартсан байх болов уу

Avatar

Зочин 2020-04-22 192.82.71.82

RETARD ALERT

Avatar

Зочин 2020-04-22 192.82.77.124

теле хичээл сайн л заагдаж байгаа ш дээ. энэ муу хэлээд байгөа хүмүүс ингэж олны өмнө гарч хичээл заагаасай

Avatar

Зочин 2020-04-22 202.9.46.163

Бид судалж байж шийдвэр гаргана гэж аль 1 сараас хойш энэ Баатарбилэг ярилаа. Тэгээд гаргасан шийдвэрүүд дандаа буруу. Онлайн хичээлийн үр дүн 10% байна гэдгийг цаана чинь барууны орнууд аль хэдийн судлаад анализ дүгнэлтээ хийчихсэн байна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд үр дүн муу байна гэдгийг онцолж хэлээд байна. Байдал хүндэрсэн баруун Европын орнууд хүртэл аль болох хурдан сургуулиудаа нээхийг хичээж байна. Хүүхдийг олон сараар гэрт хорьж дэлгэц ширтүүлэх нь үр дүн муутайгаас гадна

Avatar

Яах вэ болж л байна 2020-04-22 66.181.191.192

Өөр яах билээ.

Avatar

Зочин 2020-04-22 139.5.216.41

Теле хичээл сайн зааж байгаа.Цаанаасаа агуулга нь муу байхад багш яах юм бэ.Тэрнээс заах арга сайтай багш нар зааж байгаа.Хувийн,улсын сургуулийн шилдэг багш нар байна лээ шүү.Шинэ Монголын Хишгээ,Монтэ Роза сургуулийн Нараа,Олонлогийг дүрслэх урлаг,технологийн багш нар гээд зааж байгаа

Avatar

Зочин 2020-04-22 150.129.140.70

ulsiin surguuliih bas ih baina lee. ulsiin surguuli muu geh ged bnyy chi

Avatar

уншигч 2020-04-22 202.9.46.243

Хүүхэд угаасаа өөрөө хийж байж л суралцана. Тэгэхээр теле хичээл 50%-д хүрэх үү үгүй юу тийл л байгаа.

Avatar

Зочин 2020-04-22 103.212.119.96

Худлаа бичлэгтэй л биш бол хувилаад зарна л биз дээ. Хэрэгтэй нь авна л биз дээ. Яагаад юм болгоныг хорьж байдаг юм бэ? Үнэгүй хичээл гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Бөөнөөрөө байвал илүүдэхгүй гэж үзээд авбал тэр л биз. Эцсийн эцэст хүүхэд тэрийг нь үзээд хичээлээ хииж байвал болоо биш үү.

Avatar

Зочин 2020-04-22 103.14.36.18

Манай улс цар тахлыг гудамжиндаа алдаагүй бол хичээл сургуулийг яаран хаах хэрэггүй байсан юм.

Avatar

Зочин 2020-04-22 103.14.36.18

2-р ангийн тооны хичээл нь заримдаа аль намар үзсэн хичээл заагаад байна лээ шүү, ер нь теле хичээлийг давхар сайн хянаж гаргамаар юм. Хүүхдийн сурлагын чанар бүгд л муудаж байгаа нь ойлгомжтой,

Avatar

хичээгээрэй 2020-04-22 124.158.110.101

Дэлхий даяар онц байдал зарласан байхад эцэг эхчүүд хэн нэгнийг шүүмжилж, буруу зөв гэхээсээ илүү өөрсдийн хүүхдүүддээ анхаарч ирээдүйд боловсролтой, эрүүл хүн болгох тал дээр анхаараасай билээ. Бүгдээрээ чадлаараа хичээх цаг болсон шүүд ээ. Хэн нэгнээс их юм хүсээд байх цаг биш.

Avatar

Zochin 2020-04-22 203.91.115.46

Ugasa vr dvn mash muu baigaa. Tgj bhar angi bvrin bagsh narig uursduur n beldvvleed uursdinhuu suragchdad zaa gwl Arai vr dvntei bh. Asuuj lawlah ergej holbogdoh shalgah hyanah geed Ali ch talaaraa deer shdee.

Avatar

123456 2020-04-22 49.0.213.170

Үнэн

Avatar

Зочин 2020-04-22 59.153.113.195

Мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ

Avatar

8 2020-04-22 150.129.140.70

Or ner tudii l hicheel. Baga angiin hicheel gej. Neg ni zaasan nuguu ni sursan l bolj bn daa.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.176.71

Хальт тайлбарлаад бусад давтах даалгавар өгөх хийх шалгах хянах үнэлэх гээд бусал хэсгүүд тас орхигдсон тeлe хичээлийг 100 % ГЭЖ ҮЗЭЖ БОлОХГҮЙ. яам үнэнийг хэлэх ёстой. .

Avatar

Зочин 2020-04-22 66.181.176.71

Тeлe хичээлийн өгөөж үр дүн угаасаа 40 тавин хувьд ч хүрэхгүй шдээ. Сэдвийг хальт тайлбарлаад өөр бусад биeдаалт даалгавар шалгах давтах гэхмэт ажлууд тас орхигдоод байхад 100% мэт царайлж яриад байж огт бооохгүйшдээ. Яам тэртусмаа. Яахөв хувийн голдуу сургуулиуд онлайнаар даалгавар өгөөд хийснээ зургаар багшдаа явуулж л байна. Ингээд ч 100 %д хүрэхгүй нь мэдээж . Хүүхэд биeдааж сурч байгаа гэсэн үг. Баатарбилэг гуай эцэг эх гээд дайрахд байгаа нь 1 ч таатай бус. Сайд дарганар яагаад ийм юмвэ

Avatar

Зочин 2020-04-22 59.153.113.195

Тэгвэл адгууснаас дор төрөл авчихна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж