Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгалаа | News.MN

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгалаа

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгалаа

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгалаа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай СОТ 3, 8, 9, 10, 11 дүгээр орон сууцны байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эх газрын жигүүр” ХХК,

 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 20-1, 20-2 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр Түншлэл” ХХК,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 5, 6 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр Түншлэл” ХХК,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар орон сууцны байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Харү констракшн” ХХК шалгарсныг тус тус батламжилж, газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олголоо.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чимэгээ 2020-04-22 73.51.100.212

Нэхмэлмйн шарын аль эрт буугаад шинэ байр баригдчихсан барилгын зураг тавьчихсан байна Энэ байрны хүмүүст 8 метр талбай хуучин мкв т нэмэж өгнө гэчихээд одоо 4 мкв гээд бас өртэй үлдэхээр байгаа Харү констракшин гэж урьд нь барилга барьж байсан компани юм болов уу ? Огт мэдэхгүй коммани тендер авсан гэнэ

Avatar

болдоо 2020-04-22 202.126.89.83

40,50-т-ын илжирч өмхийрсөн байрнуудаа нураагаач ээ ….

Avatar

Зочин 2020-04-22 103.57.94.253

Намхан байшингуудаа нурааж өндөр байшин барьж хотыг улам шигүү болгодгоо болиосой. Оронд нь парк, цэцэрлэги хүрээлэн барь

Avatar

Суугч 2020-04-22 192.82.64.190

Битгий тархи угаа. Хаана нурж унах гээд байна.

Avatar

Зочин 2020-04-22 203.91.115.56

40 50 мянгатын зам дагуу балгасуудыг буулгаач ээ. нурж уналаа шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.161.99

Түүхэн дурсгал гээд нураалгахгүй шд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж