Магнус Карлсен 16 настай Иран хүүгээс хариугаа авлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Магнус Карлсен 16 настай Иран хүүгээс хариугаа авлаа

Магнус Карлсен 16 настай Иран хүүгээс хариугаа авлаа

Хэдхэн өдрийн өмнө 16 настай Иран хүү Алиреза Фироузжа дэлхийн аварга Магнус Карлсенг ялж шуугиан тариад байсан билээ. Тэгвэл энэ удаа Магнус Карлсен дэлхий хамгийн өндөр шагналын сантай цахим шатрын тэмцээнд түүнийг хожиж, хариугаа авчээ. Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг Магнус Карлсен санаачлан, дэлхийн шилдэг найман тамирчинг урин оролцуулсан юм. 2013 оноос хойш дэлхийн аварга хэмээх сүрдэм алдрыг хадгалж яваа Магнус Карлсен тэмцээний хоёрдугаар тойрогт Алиреза Фироузжатай тааран тоглож 2.5-1.5 гэсэн харьцаатай ялсан байна.

Магнус Карлсен тоглолтын дараа “Амаргүй тоглолт байлаа. Үнэн шүү. Гэхдээ миний хэлж чадах зүйл бол эцэст нь үүнийг хийсэндээ баяртай байна” хэмээжээ. Харин Алиреза Фироузжагийн тухай дэлхийн их мастерууд сайшааж, Магнус Карлсен гэх зэрэг өөрөөсөө ахмад тамирчидтай олон жил хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ хэмээн таамаглаж байна. Энэ тухай Оросын их мастер Петр Свидлер “Би Фироузжаг сэтгэл хөдлөлдөө жоохон хөтлөгдсөн гэж бодсон. Магнусыг харахад тэр үнэхээр Алирезагийн эсрэг асуудалд орж байх шиг байсан. Магнусыг өмнө нь ингэж хэн нэгэнтэй тоглож байхдаа ийм байдалд орж байсныг санахгүй байна. Гэхдээ тэр чинь Магнус шүү дээ. Түүний толгойд бүх юм бий” хэмээжээ. Харин их мастер Александр Грищук “ Би түүнийг Гарри Каспаровтой бага зэрэг адил гэж бодож байна. Каспаров өөрийгөө Владимир Крамникт дараагийн дэлхийн аврага болно гэдгээ ухааруулсан. Гэвч яг тоглох болохоор, өөрийнхөө тоглолтыг гаргаж тоглож чаддаггүй байсан шүү дээ. Миний хувьд Фироузжа хүн бүхэнтэй ширүүн тоглолт өрнүүлж чадна гэхдээ энэ нь түүнийг Каспаровтой адил хувь тавилантай гэсэн үг биш шүү” хэмээжээ.

Гарри Каспаров болон Владимир Крамник хоёр хоорондоо нийт 49 тоглолт хийж таван удаа Крамник, дөрвөн удаа Каспаров тус тус ялж, үлдсэн 40 тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан The Banter блитз шатрын цомын шигшээ тоглолтонд Фироужза Норвеги дэлхийн аварыг 8.5-7.5 гэсэн харьцаатай ялж 14 мянган ам.долларын эзэн болсон билээ.Мөн тэрбээр ийнхүү FIDE буюу Олон улсын шатрын холбооны 2700 оноонд хүрсэн хоёр дахь хамгийн залуу шатарчин болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж