Дааганаас биш дарвагараас болж унав | News.MN

Дааганаас биш дарвагараас болж унав

Дааганаас биш дарвагараас болж унав

Дааганаас биш дарвагараас болж унав

Цахим орчинд нэгэн инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг үйл явдал өрнөсөн нь хиамны цехэд болсон явдал. Фэйсбүүктээ өдөр тутмын амьдралаа нийтэлдэг  “гэнэн” зангаараа тус цехийн хоёр ажилтан эмэгтэй ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхөлд ажиллаж буйгаа дэлгэсэн нь ёстой л олны дургүйцлийг хүргэсэн.

Угтаа бол тэр хоёр эмэгтэй хэрдээ л ажиллаж буйгаа бусдад харуулж “сайн үнэлгээ” авах гэж байсан нь ойлгомжтой. Гэвч эсрэгээрээ тэдний энэ үйлдэл олны анхааралд өртөж тэр бүү хэл мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтад бүдрэв. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК болох нь тогтоогдож, улмаар үүдээ барьсан. Үүнийг дагаад тус цехээс ажил амьдралаа залгуулж явсан олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд элслээ.

Саваагүй зантай хоёр ажилтны болчимгүй үйлдлээс  болж олон нийтэд баригдсан нь  л энэ цех болохоос  цаана нь хэчнээн ч цех том жижиггүй ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хүнс үйлдвэрлэж байгааг хэлж мэдэхгүй. Тэдгээр хоёр ажилтны үйлдэл ёстой л дааганаас биш дарвагараас болж унадаг гэгч нь боллоо.

Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийдэггүйн тод жишээ нь энэ. Хэрэв хүнс үйлдвэрлэгчдэд тавих хяналт шалгалт “чанга” байсан бол зөрчил гаргасан хиамны цех үүдээ барих биш шаардлагаа биелүүлээд ажиллах байсан биз. Харин мэргэжлийн хяналтынхан олон нийтэд хийгээгүй ажлаа хийсэн мэтээр “Зочин хүнс” ХХК-ны үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж дүр эсгэх нь хэр ёс зүйтэй вэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-04-22 202.126.89.120

Дайсан зэвсгээр нэг хэсэг хүнийг устгаж болно. Харин хоол хүнсээр дамжуулж түүнээс ч олон хүнийг устгаж болох аюултайг хүн бүр ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газар "шударга" ажиллах ёстой. Түүнээс хэдэн хүн хоолноосоо "салчихна" гэдгээр ард түмнийхээ эрүүл мэнд сэтгэл санаагаар тоглож болохгүй. Ийм нөхцөлд хиам үйлдвэрлэж байгаа "эзэн" ёстой дүүрчихсэн "ард түмний дайсан" мөн.

Avatar

зочин 2020-04-22 192.82.71.148

Энэ 2 харин сайн юм хийсэн байна. Юуны чинь даравгараасаа гэж? Шаардлага хангахгүй хүнсний үйлдвэрүүдийг илчлэх энэ мэт хөдөлгөөн давалгаалах ёстой. Эрүүл хүнс эрүүл нийгэм. Молодцы.

Avatar

Зочин 2020-04-22 192.82.74.126

zavaan um nariin hiisen umiig humuus ih idsen l bg.iim l bg umdaa jijg gazruud

Avatar

Зочин 2020-04-22 176.63.22.254

Хиам ер нь онцгүй хүнс дээ. Энэ их хавдарын бас нэг шалтгаан болж ч магадгүй. Стандартын шаардлага нь ч манай улсын хүнснийх өндөр биш

Avatar

хотын иргэн 2020-04-22 139.5.218.145

1970-аад оныг хүртэл нийслэлийн хүнсийг хужаанууд давамгайлсан үйлдвэрлэлийн хоршоод хангаж байв. Хужаанууд хүнсий ногоо тарьж, ургуулахдаа монголчуудын ялгадасыг өвөл хагалж, ачиж явж, бордоод, шинэхэн ногооны арвин ургацаа хавараас намарт зах дээр болон гудамжинд монголчуудад зарж, идүүлдэг байв.Мөн хужаанууд талх, боовыг ихээр хийж махлагнууддаа зардаг байв. Гурилаа х***а хөгшчүүл хөлөөрөө зуурч байсан гэдэг байв.

Avatar

Zochin 2020-04-22 85.218.48.83

Shaal hudlaa um bichih um.Ene bol buur deer ued shuu

Avatar

Мээгээ 2020-04-22 202.9.46.4

Заваарсан Хөдөөний 2 Авгай!!!

Avatar

Irgen 2020-04-22 66.181.161.77

UMHEG dugnelt gargaad shiidveree heregjuulehgui yum. Horio tseeriin ued hunii eruul mendiig hohirooj b.gaa oyodlyn tsehiin uil ajillagaag zogsoogoochee. 13-r horoollyn 21-r bairny 4r ortsny podval dahi huuli zurchsun uil ajillagaag zogsooh baiguullaga mongold bna uu. 1111, 18001200 bolon buh baiguullaga handsan. Iim l turhrui bna. Huuli ogt heregjihgui yumaa

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.171

Ямар сонин хүн муулж ховлож байж мэдээлэл бичдэг сайт вэ. Сайхан найруулгатай болсон явдлыг товч тодорхой бичиж болдоггүй юм уу. 2 ажилтаныг ч муулаад цехыг ч муулаад мэргэжлийн хяналтыг ч муулаад л… Гудамжны авгай хов базаж байгаа юм шиг сэтгэхүйн доройтолтой юм

Avatar

Зочин 2020-04-22 202.179.17.209

Мэргэжлийн хяналт гэж байдым уу? Энд тэндээс шантааж хийж мөнгө авчаад алга болдог газар

Avatar

мгл 2020-04-22 202.72.245.122

МАХИМПЕКС манлай үйлдвэрийн хиам гоё ш дээ Жижиг хувийн компанийхийг бүү ав ийм байж мэдэх юм

Avatar

Зочин 2020-04-22 202.179.24.191

gaj hulgaich min huz

Avatar

Энхээ 2020-04-22 203.98.77.49

Хиам авч идэх хэрэггүй.Сайхан махаа шараад ,чанаад ,амтлаад идэхэд болно.Шууд худалдах боломжгүй хаягдал махаар хиам хийдэг ш дээ.

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-04-22 66.181.183.111

Мэргэжлийн хяналт ажлаа муу хийж бгаа.хүнсний аюулгүй бдал үгэндээ муу шүү дээ.ажлаа сайн хииж чадахгүй бгаа хүмүүсээ солих хэрэгтэй.хэвлэл мэдээллээр нээх сайн схан аэиллаж бгаа юм ярина.начир дээрээ муу бгаа.тэгснээ төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрлээ ч гэх шиг.

Avatar

зочин 2020-04-22 59.153.114.166

бусад хиамны цехүүдээ ч гэсэн шалгаач ээ. мэргэжлийн хяналтынхан гэж юу ч хийдэггүй гарууд байх юм аа.

Avatar

Зочин 2020-04-22 202.131.227.82

энэ 2ыг урамшуулах хэрэгтэй бишүү

Avatar

би 2020-04-22 139.5.218.145

мөнгөний шуналтай ухамсар дорой юмнууд юу ч хольж хийж байж мэднэ шүү

Avatar

Илэрсэн нь энэ байх 2020-04-22 103.10.23.241

Манай дуу ажиллаж байсан хувийн хиамний цэх бас аймар, энэ цэх шиг байр бол байхгуй, айлын хэрэглэдэг банн дотор хиамаа найруулна, мэдээж газар тавиж байгаад л савлана, хугацаа нь дууссан хиамаа хэзээ ч хаяхгуй задлаад нийлуулж хутгаж байгаад дахин савлаад хугацааг нь сунгаад тавина, материалаа эмээлтээс эсвэл захуудаас очиж хаягдсан евдел цевдел муудах шахсан бол зад хямдруулаад беендеж аваад хийдэг. Еерсдее хэзээ ч тэрнээсээ амсахгуй. Тэрийг сонссоноос хойш хиам авч идэлгуй олон жил болж байна

Avatar

Зочин 2020-04-22 202.21.126.30

Хүнсний үйлдвэрлэл ийм орчинд явагддаг гэж үү? Мэргэжлийн хяналт юугаа хянадаг юм? Стандартын шаардлага хангасан орчинтой том үйлдвэрүүдэд л хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл өгч баймаар юм байна даа. Иймэрхүү жижиг компаниуд зардал мөнгөө бодоод зохих орчныг бүрдүүлэхгүй, тэгэс ингэсгээд аргалчихдаг бололтой.

Avatar

zochin 2020-04-22 59.153.113.242

yamar muuhai muuhai um be, mongol hunii uildel, yaasssan uujuu um be mergejliin hyanaltiin albaniihan

Avatar

zochin 2020-04-22 64.119.23.96

ОО-ын өрөөний бохирын хоолой цэвэрлэж байна гэж харлаа шд.нэг их зөрөөгүй л юм байна.

Avatar

арай ч дээ 2020-04-22 104.34.79.53

яг яг бохирын хоолой цэвэрлэж бна уу л гэж харлаа ийм газар зөндөө бгаа бхаа, олигтойхон шалгаад хаагаач ээ

Avatar

Эргэлзэгч 2020-04-22 150.242.33.89

Болчимгүй үйлдэл бишь харин ч гэгээн үйлс байсан юм биш үү? бузар булайг дэлгэсэн байна ш дээ.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.184.66

Zochin hunsiin udridlaguud ni ugaasaa medrel muutai garuud bdgiin bn lee. Uursdiinh ni bgaa tsarai ni l ene shuu dee

Avatar

Зочин 2020-04-22 192.82.78.249

Каз гээд гэртээ хийдэг "хиам" байж л байдаг. Бас яг үйлдвэрийнхээс дутахгүй зайдас хиам хэрхэн орон гэртээ хийх зааврууд интернэтээр дүүрэн англи орос хэл дээр байдаг. Харин Монгол хэл дээр маань ховор байх юм. Энэ бүсгүйчүүдэд хэлхэд, ийм маягаар зайны сургалт явуулаад амьжиргаагаа ч залгуулж, олон хүнийг ч том үйлдвэрийн нийтийг хамарсан бүтээгдхүүний хараат байдлаас нь салгах хэрэгтэй. Өрхийн үйлдвэрлэл хэзээд байсан байх ч ёстой. Харин төр ариун цэвэр, бусад шалгуурыг зааж сургах ёстой

Avatar

зочин 2020-04-22 202.131.245.69

төрийн, байгууллагын зэрэг туг далбаа, сүлд логоны хажууд, үзэг бариад эсвэл компьютер дээр ажиллаж байгаа мэт зураг их тавьцгаана. Бас янз бүрийн хурал цуглаанд сууж байгаа эсвэл нээх ажилсаг гэдгээ харуулах гэсэн зорилгоор иймэрхүү худлаа зураг авхуулах өвчин 2006 оноос эхэлсэн дээ. МАХН буюу МАН-ыхан ингэж ажлаа баримтжуулдаг болсоор бүр сэтгэцийн нэг гаж хэлбэртэй хүмүүсийг ил тод болгож байна. Мөрөөрөө ажлаа зохих ёсоор хийж нам гүм тайван амьдрахгүй ийм маягаар солиордог хүмүүс маш их болж

Avatar

ZOCHIN 2020-04-22 1.159.148.175

ENE HOER EMEGTEIG HARIN CH SHAGNAH ESTOI.YUN DAAGANAAS DARAVGARAAS GEED SOLIORROD BNA AA.IIM YMIIG NUUH BSAN YMUU.HACHIN HACHIN YM BICHIH YM ENE SAIT.BUR SHAL TENEG.

Avatar

Hahaha 2020-04-22 66.181.161.91

Zuv sh dee shiree baidaggui compani uuu kkkk

Avatar

зочин 2020-04-22 103.212.117.184

Мэргэжлийн хяналт ажлаа өрөөнөөс хийдэг нөхдүүд. олон дэлгүүрүүдэд хугацаа дууссан бараа чанарын шаардлага хангахгүй хувь хүнээс авсан хүнсний зүйл борлуулсаар байна

Avatar

Зочин 2020-04-22 66.181.180.125

Erdenechuluun yum hiihgui

Avatar

Зочин 2020-04-22 202.126.88.130

Ийм ядарсан сэтгэлээрээ улсуудыг ийм нөхцөлд ажиллуулж шулж байгаа нэг нөхөр байгаа.Ажлын хувцас гэж алга,цех нь хариугүй муу харагдаж байна.Одоо аль хэдийн зөрчлөө арилгасан гэсэн бичиг аваад цехээ нээхээр хөөцөлдөж байгаа.Хуулиараа ч амархан.

Avatar

Oogii 2020-04-22 202.126.89.146

Mergejliin hyanaltiin gazar gej ugaasaa hahuuliar l togtoj bdag gazar shdee. Nernees tsaasjgui.

Avatar

Зочин 2020-04-22 124.158.107.35

энэ компаний хийсэн бүх хиамыг хогруу хая

Avatar

Зочин 2020-04-22 202.21.108.254

MXEG gej balai gazar neg bainaa. Taraachmaar yum. Ugaasaa ajliin chadamjgui bolson baiguulag.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.166.134

ene bol bas neg talaaraa mergejliin hynaltin aldaa shdee, bas l hariutslaga neheh heregtei, shalgaad edr yvj bh ystoi humuus

Avatar

Зочин 2020-04-22 66.181.167.53

ЗАРИМ ТЭНЭГҮҮД ХЭРЭГТЭЙ ШҮҮ ХА ХА ХА ХА Х А ХА АХ

Avatar

123456789 2020-04-22 49.0.213.170

Гоё, зөв ш дээ

Avatar

zochin 2020-04-22 150.129.141.55

ZUWTGUUD BAYNA UU ? DURAK MINI DARWAGARAASAA BOLOOGUY ZUW L YUM KHIISEN BAYNA , IIM BALIAR YUMYG ILCHILDEG

Avatar

Зочин 2020-04-22 150.129.142.90

Ene teneg setguulch uuruu daaganaas bish daravgaraasaa bolj saitiinhaa neriig unagalaa da.enniiheer bol shaardlaga hangaagui gazart uil ajillagaa yavuulah ni zuv gol ni tuuniigee nuuh l gol ni gene e.Icheech

Avatar

Kkk 2020-04-22 122.201.22.170

Xaxaxa heleh ch ug alga

Avatar

Зочин 2020-04-22 66.181.187.167

3 huuhen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж