Дааганаас биш дарвагараас болж унав

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Дааганаас биш дарвагараас болж унав

Дааганаас биш дарвагараас болж унав

Цахим орчинд нэгэн инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг үйл явдал өрнөсөн нь хиамны цехэд болсон явдал. Фэйсбүүктээ өдөр тутмын амьдралаа нийтэлдэг  “гэнэн” зангаараа тус цехийн хоёр ажилтан эмэгтэй ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхөлд ажиллаж буйгаа дэлгэсэн нь ёстой л олны дургүйцлийг хүргэсэн.

Угтаа бол тэр хоёр эмэгтэй хэрдээ л ажиллаж буйгаа бусдад харуулж “сайн үнэлгээ” авах гэж байсан нь ойлгомжтой. Гэвч эсрэгээрээ тэдний энэ үйлдэл олны анхааралд өртөж тэр бүү хэл мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтад бүдрэв. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК болох нь тогтоогдож, улмаар үүдээ барьсан. Үүнийг дагаад тус цехээс ажил амьдралаа залгуулж явсан олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд элслээ.

Саваагүй зантай хоёр ажилтны болчимгүй үйлдлээс  болж олон нийтэд баригдсан нь  л энэ цех болохоос  цаана нь хэчнээн ч цех том жижиггүй ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хүнс үйлдвэрлэж байгааг хэлж мэдэхгүй. Тэдгээр хоёр ажилтны үйлдэл ёстой л дааганаас биш дарвагараас болж унадаг гэгч нь боллоо.

Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийдэггүйн тод жишээ нь энэ. Хэрэв хүнс үйлдвэрлэгчдэд тавих хяналт шалгалт “чанга” байсан бол зөрчил гаргасан хиамны цех үүдээ барих биш шаардлагаа биелүүлээд ажиллах байсан биз. Харин мэргэжлийн хяналтынхан олон нийтэд хийгээгүй ажлаа хийсэн мэтээр “Зочин хүнс” ХХК-ны үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж дүр эсгэх нь хэр ёс зүйтэй вэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж