Ким Жон Ун дахин хэвлэлийн баатар болов | News.MN

Ким Жон Ун дахин хэвлэлийн баатар болов

Ким Жон Ун дахин хэвлэлийн баатар болов

Ким Жон Ун дахин хэвлэлийн баатар болов

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн талаар зөрчилдөөнтэй, эргэлзээтэй мэдээллүүд сүүлийн өдрүүдэд дэлхийн томооохон хэвлэлүүдийн нүүрийг дүүргэж байна. Тэрбээр энэ сарын 12-ны өдрөөс хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй ба дэлхий дээр байгаа цорын ганц удам залгасан коммунист удирдагчтай улсын талаар ч олон таамаглалууд гарч ирсэн юм.

Тус улсын хувьд хамгийн чухал арга хэмжээ болох БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсэн өдөр буюу “Нарны өдөр” ч Ким Жон Ун үзэгдсэнгүй. Төрийн эрхэнд гарсан цагаасаа энэ өдрийг алгасч байгаагүй түүний хувьд энэ удаа үүнээс илүү том шалтгаан гарсан нь эргэлзээгүй.

Удалгүй Ким Жон Ун олны өмнө үзэгдэхээ байсан нь зүрхний хүнд мэс засалд орсонтой холбоотой гэж Өмнөд Солонгост төвтэй Хойд Солонгосын талаар мэдээ бэлтгэдэг “Daily NK” сайт мэдээлж, араас нь АНУ-ын томоохон хэвлэлүүд дээр ч мөн адил утгатай мэдээллүүд цацагдав. Бүр АНУ-ын тагнуулынхан түүний биеийн байдлыг ажиглаж байгаа гэв. Гэтэл Өмнөд Солонгос болон Хятадын Засгийн газрын эх сурвалжууд Кимийн эрүүл мэндийн тухай дээрх мэдээллүүдийг няцаасан юм. Хойд Солонгосын өөрийнх нь эх сурвалжууд ч Ким Жон Уны талаар мэдээллийг няцаахаар түүнийг “Кубийн Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн” гэх мэдээлэл цацсан байна.

Ким Жон Ун болон түүнийг тойрон хүрээлэгчдийн талаар мэдээлэл маш хомс, өндөр нууцлалтай байдаг. Тиймдээ ч үнэн, худал олон таамаглал, цуу яриа гардаг.

Өмнөд Солонгосын Кукминий их сургуулийн профессор, Хойд Солонгосын асуудал хариуцсан мэргэжилтэн Андрей Ланков “Кимийн хувийн амьдралын нарийн ширийн зүйлийг цөөхөн хүн мэддэг. Тэдгээр хүмүүс нь мэдсэн зүйлийнхээ талаар барагтай бол ярихгүй. Тэдний хувьд амь настай нь холбоотой асуудал үүсч болох учир тэд тийм ч амар ам нээхгүй” хэмээн хэлжээ.

Хойд Солонгосыг судалж буй судлаач, шинжээчид үнэнийг олж мэдэхийн тулд хиймэл дагуулын зургаас эхлээд оргож дүрвэсэн хүмүүсийн мэдээлэл гээд мэдээллийн бүхий л сувгийг ашигладаг байна. Ким Жон Уны эцэг Ким Жон Иль 2011 онд нас барахад хоёр хоногийн дараа Хойд Солонгосын телевизээр энэ тухай мэдээлэл гарах хүртэл гадны тагнуулын ажилтнууд мэдээгүй байв.

Кимийн биеийн байдал сайнгүй байгаа гэх таамаглалыг өөр нэгэн нөхцөл байдал баталж байгаа аж. Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон сүүлийн үед улсын томоохон үйл хэргийг гүйцэлдүүлэхэд ахтайгаа ойр харагдах болсон нь удирдагч Ким өөрөө улс орноо удирдах боломжгүй болсон тул эрх мэдлээ дүүдээ өвлүүлэх гэж байж магадгүй гэх таамаглал мөн эрчимтэй тарж байна.

 Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-22 192.82.78.249

Ер нь богино настай. Удахгүй байх. Харин 2 солонгос дайн дажингүйгээр нэгдэнэ.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.191.209

Ойлгож ядаад байх юм алха. Пуужин харваад анхаарал татахгүй болохоор сураггүй алга болж дүр эсгэж байгаа юм. Жаахан байж байгаад гараад ирнээ. Гол нь үүнд ач холбогдол өгөхгүй байх хэрэгтэй.Бүдүүний амьд байна уу, үхсэн байна уу хэнд хэрэгтэй юм бэ.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.185.122

энэ гахай цаашаа харж ард түмниихээ нурууг нэг тэнийлгээсэй билээ

Avatar

Зочин 2020-04-22 64.119.20.247

ТОГЛОЛТ САЙТАА ЗАЛУУ ШҮҮ

Avatar

Зочин 2020-04-22 66.181.171.34

Өмдбаатар маань яагаа вэ

Avatar

УБА 2020-04-22 103.229.122.202

СҮРТЭЙ ГЭЖ… ЗАЙТАЙ АМБИЦИТАЙ ЗАЛУУ КОРОНАВИРУСААС БУЛТААД БҮГЭЭЛ БИЗ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж