Нийслэлийг Хархоринд шилжүүлэхийг хэлэлцэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийг Хархоринд шилжүүлэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийг Хархоринд шилжүүлэхийг хэлэлцэнэ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар байгуулсны 795 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 4-нд Төрийн ордонд Хархорумын түүх судлалаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн болох ажээ. Дээрх арга хэмжээг Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах юм байна.

Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, БСШУЯ-ны Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга  Ш.Энхтөр, Хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Эрдэнэбаяр  хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал, Хархорин сумын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал гэсэн хоёр хэсэгтэйгээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажээ. Сүүлийн үед Хархорумын түүхийн судалгааны ажил нэлээд идэвхжиж, шинэ шинэ судалгааны бүтээл төрөн гарчээ. Энэ чиглэлд хамтран ажилладаг Герман, Турк, Японы эрдэмтэд мөн энэ хуралд оролцоно.  Мөн Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх,  улсын нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд төвлөрүүлэх, цаашид нийслэл болох боломжтой эсэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсож уриалга хүргүүлэх юм байна.

1220 онд их эзэн Чингис хааны зарлигаар байгуулагдсан Хархорум нь Их Монгол Улсын нийслэлээр 40 жил, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шашны төвөөр нийтдээ 300 жил болсон түүхтэй. Харин ардчиллын он жилүүдэд Хархориныг улсын нийслэл болгох асуудал яригдаж, 1998 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин, Д.Лүндээжанцан нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байжээ. 2004 онд Хорхориныг жишиг хот болгон хөгжүүлэх УИХ-ын шийдвэр гарч, уг асуудлаарх судалгаа, тооцоогоо эрдэмтэн, судлаачид гаргасан байна. Цаашид энэ чиглэлээр судалгаа, тооцоог нарийвчлан хийх ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Ирэх жил мөн Хархорин сум байгуулагдсаны 60 жилийн ой болох аж.

Эдгээр үйл явдалтай холбогдуулан арванхоёрдугаар сарын 2-ны 19.00 цагт "Хархорин мину" хандивын тоглолт болох юм байна.                                                                                              

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-01 202.131.238.98

Hiih yumaa olj yadsan garuud ve yamar. enuunees uur uls orond hiih yum alga uu

Зочин 2015-12-01 202.55.182.28

Kharhorin ch u um be, niislel hotiig telehgui bol bolohoo bailaa, yadaj darhan Tob aimag, Baganuur tiish orgojuulj boldoggui um bh daa arai l dendek bna ene UTAA, UNER, MASHIN, HUN, ERONHIILOGOCH UM BODBOL YASAN UM BEE

Зочин 2015-12-01 202.21.106.152

Содбаатарын сонгуулийн шоу Энэ луйварчин Оворхангайгаас УИХ д нэр дэвших гээд л горьдоод яваа юмаа даа

Д.Ламжав 2015-12-01 59.153.113.85

Улсаа үгүй хийх олон арга байгаа байх. Нийслэлээ Хархоринд шилжүүлэх хэнээрхэл нь үүнд л тустай. Өвөрхангайд нэр дэвших санаатай зарим нь сонгууль дөхөхөөр үе үе ингэж хийрхдэг болсон. Ерөнхийлөгч ивээдэг нь ч юу билээ. Шүүх байгуулах УИХ-ын тогтоолд санхүүгийн бэрхшээл тоочин саяхан хориг тавьсанаа мартаагүй баймаарсан! Балчир үндэстэн түүхэн дурсамжаараа, хашир суусан үндэстэн нөхцөл байдлаа тооцоолон амьдардаг гэсэн мэргэдийн үг бийг санацгаагтүн!

Нүүлгэж болохгүй шалтгаан 2015-12-01 49.0.161.14

Жинхэнэ мэргэжилтнүүдийн сонгож олсон Алтан Тэвшийн хөндийгөөс нүүлгэнэ гэж байж болохгүй. Баруун аймгууд цаг агаарын онц аюултай үзэгдэлд өртөх нь элбэг. Цасан шуурга, энэ тэр гээд зөндөө юм байна. Цаг агаарын айхтар сэрэмжлүүлэгүүд өгөөд байхад УБ-д юу ч мэдэгдэхгүй өнгөрдөг, үнэхээр улсын нийслэлд таарсан байршил. Хар хорингоор цаг агаарын хүндрэл маш их байдаг. Ийм асуудал бол улсын нийслэлийн нэн тэргүүнд анхаарах зүйл.

Зочин 2015-12-01 203.194.114.227

Уул нь нүүх нь зөв. Гэхдээ чадахгүй биз дээ. 100 ямаанд 99 ухна болчихоод байхад. 99 ухнаас зарим нь нийлж байгаад бусдыгаа мөргөнө шд. Зарим нь ямаагаа харамлана. Заавал миний эх ямаанаас унасан газар очиж хээлтүүлэг хийнэ гэнэ дээ харж л байгаарай.

Зочин 2015-12-01 43.242.243.225

Дулаахан газар руу нүүлгэмээр байна шүү. Заавал ийм өргөрөгт биш арай урагшлуулчихвал дулаахан байх болно. Өвөлдөө машин хөлдөөд байхааргүй, уужим цэлгэр, уулаар хүрээлэгдээгүй

Зочин 2015-12-01 103.57.92.119

Чадвал бээжин, чхдахгүй бол Хөх хот руу юу

Зочин 2015-12-01 202.21.106.169

yaagaad genethen niisleliig nuulgeh tuhai yarih bolov. arabuudaas zugataj turiin ordonoo nuulgeheer shiidev uu. harhoriniig talhilahaar bolovuu.

zochin 2015-12-01 203.91.118.218

Та хэд нүүгээд Хар хориндоо хот байгуулна уу, хогийн газар байгуулна уу хамаагүй шүү дээ

Hovdiin huu 2015-12-01 165.91.179.165

Hovd aimagt avaad ir ee. Yu baidgiin ve dee. Yamar ch ayul saad tend baihgui sh dee.

Монгол 2015-12-01 203.194.114.150

Баянталд бол бүүр сайхан хот босно доо

Монгол 2015-12-01 203.194.114.150

Нийгэмдээ таарсан хот барих хэрэгтэй социйн үеийн хотод яаж бодсон ч энэ нийгэмийн хотыг цогцлоож чадахгүй өргүй зардал их гарч байна

Монгол 2015-12-01 203.194.114.150

Зөв зөв нүүх нь дээр хаашаа очисон ч яах уу

Зочин 2015-12-01 49.0.130.204

Нийслэлийг Хархоринд шилжүүлэх нь зүйтэй. Монгол улсын бараг төв цэг. Эрт үеээс Монгол улсын нийслэл байж ирсэн. Тийш нь төр захиргааны бүх газруудыг яаралтай нүүлгэх арга хэмжээ авах хэрэгтэй. Бусад нь хүслээрэй болно биз.

иргэн 2015-12-01 202.72.245.60

Хар хоринд хэзээ цахилгааны эх үүсвэр усны нөөц бүрдэх вэ?

Зочин 2015-12-01 103.57.92.119

Юуны Хархорин бэ? Тэрний оронд Дархан хот руу Нийслэлийг шилжүүлсэн нь дээрээ. Ядаж дэд бүтэц бэлэн, газар хүрэлцээтэй

Зочин 2015-12-01 172.101.82.153

ediin zasgiin huvid sul doroi baij iim yum bodoh ch demii, tegeed ch har horinii hundii het jijig bas hedhen jiliin daraa bagtahaa bolino.

Зочин 2015-12-01 162.200.148.200

Зөвч бодох зүйл их байна. Анхнаас нь дэд бүтцийг нь тодорхой бодлоготой хөгжүүлэх хэрэгтэй бас ундны усв Хөөрхий ОРХОН ТҮШЭЭ мөрөнг ТУУЛ ГОЛ адил эмэгнэлтэй хувь заяатай учруулахгүй байх хэрэгтэй дээ. Элбэгдорж бас АНУ-аас ирээд Нийслэл шилжүүлнэ гэж төвчигнөж байж билээ хөөрхий. Гэнэт гэнэт зүүдлээд зүүдээ яриад хошигруулаад л сонгууль бүрт ялах юм даа.

edorjoo 2015-12-01 172.101.82.153

chadaj l bval yunii hamaa bna, shain naijaa. Kkkkk

Зочин 2015-12-01 110.175.250.68

Зев зев, УБ ачааллаа даахаа болисон. Дээрээс нь газар хедлех гэх мэт гэнэтийн аюул тохиоход бугд УБ-дээ нурах аюул нуурлэсэн.

Зочин 2015-12-01 202.55.191.34

ТОМ ТЭНЭГТЭЭД

МОНГОЛ 2015-12-01 150.129.143.145

Аль ч талаараа ачааллаа даахаа байж яваа УБ-ыг өөр газар шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэх гэж байгаа нь та бидэнд улам бүр мэдрэгдсээр байгааш дээ.....Шинэ нийслэлийг олон улсын архитекторчдын дунд уралдаан зарлаж, жинхэнэ орчин үеийн, дэлхийд жишиг болсон сайхан хот болгох хэрэгтэй....УБ яахав, дагавар 2-р зэргийн хот болоод үлднэ л биз....

Зочин 2015-12-01 59.28.124.2

Заавал Хархорум байх ёстой юм уу өөр газаролдохгүй байна уу Монгол улс чинь маш том үнэхээрийн томгазартай биздээ. Олон эрдэмтдийн судалгааг хэлэлцэж нухацтайхан шийдэх ньзүйтэй юмдагуудаа Монголчууд минь тийм биш гэж үү. Би л хувьдаа Улаанбаатараас өөр нийслэлтэйболох саналыг дэмжижбайна. Гэхдээ чухам яг хаан вэ?

Зочин 2015-12-01 172.101.82.153

manai hashaand, waxawaxawaxa.

ГУЦВАА АМД ГУТЛУУДАА 2015-12-01 59.153.112.82

ӨВӨРХАНГАЙН ӨМД ГУТЛЫН ХУЛГАЙЧ НАР ЗҮГЭЭР Л ГОШНОГОО ГАВЧААД ДАЛДАРЦГАА. ЭЛЭНЦЭГИЙН ХАРХОРИН. ХАРХОРИН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААГААР АНТИЦИКЛОНЫ УУЛЗВАР ҮРГЭЛЖ БАЙГАЛИЙН НОЦТОЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ ААДАР МӨНДӨР, ЗУД ТУРХАН, БАЙГАЛИЙН ГАМШИГ БОЛДОГ. БАЙНГА ДАЙСАН ИРЖ ШАТААЖ БАЙСАН МУУ ЁРЫН ГАЗАР. УЙГАРЫН ХАРБАЛГАС НААН ЧИНЬ ШАТСАН, МИН УЛСЫН МИН ТЯНЬ ЖАНЖИН ИРЖ ШАТААСАН, ОЙРДЫН ГАЛДАН ИРЖ ШАТААСАН. СОЦ НИЙГМИЙН ҮЕД 4500 ГА -ГИЙН УСЛАЛТЫН СИСИТЕМ ХЯТАД-ОРОСЫН ТУСЛАМЖААР БАЙГУУЛСАН Ч БАЙНГА МӨНДӨРТ ЦОХИУЛААД ЯМАРЧ УРГАЦ АВАХГҮЙ УРГАЦЫН КОМИСС АКТЛААД АСАР ИХ МӨНГӨ САЛХИНД ХИЙСГЭСЭН.ХҮМҮҮС НЬ Ч УЛС ТӨРЧИД НЬ ДАНДАА ХУЛГАЙЧ ГОЛЛОСОН. АРВАЙ ХЭЭРИЙН ХАЗГАР ГЭНДЭНГЭЭС АПУГИЙН БАТХҮҮ ХҮРТЭД ӨМД ГУТАЛ ТЭСГЭЭХГҮЙ. УСНЫ НӨӨЦ МУУ. ОРХОН ГОЛЫН ЦУТГАЛАНГУУДААС ДЭЭШ ТУЛ БАЙНГА ТАСРАХ ХАНДЛАГАТАЙ БОЛСОН. ТАЛ ХЭЭР ХАНГАЙН ЗАВСАРЫН БҮС ТУЛ КЛИМАТ ЧЕНЖИЙН ХУВЬД ГОВЬ ХЭЭРИЙН БҮСРҮҮ ШИЛЖИЖ ЦӨЛЖИЖ ЯВАА ГАЗРЫН ДООРХ УС АГУУЛАХ САВ НИМГЭН, АЛЛЮВИАЛЬ ХУРДАС НАЙДВАРГҮЙ, ОРХОН УС ХУРДАН СЭЛБЭДЭГГҮЙ, ХӨРСНИЙ ҮРЖИЛ ГУМУСЬ НИМГЭН, ЦАГ АГААР УУР АМЬСГАЛААС ДЭНДҮҮ ХАМААРАЛТАЙ. ТЭХЛЭЭР ТА ХЭДЭН МААНАГ ТҮҮНИЙ ДОТОР МУРУЙ АМТАЙ, БУРУУ ЯВДАЛТАЙ ЗУЛЗАГАН КОМУУНИСТ СОДБААТАР ЁСТОЙ ДОЛОЙ ГЭМЭЭР БАЙНА .ДОЛОЙ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ ТОНИЛ ГЭСЭН ҮГ. ЭЛБЭГДОРЖИЙН ГОШГИРУУЛДАГ БУДАА БОЛСОН ЖИЛИЙН ДАРАА ШОРОНГИЙН ХАДААС БОЛНО. НАМ ДАМЖСАН ОЛИГАРХ-МАФИЙН ГИШҮҮН. МАН-ЫН УЛААН ЛУЙВАРЧ АВИЛГАЧДЫГ ХАМГААЛТАНДАА АВЧ НӨХДӨӨ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ЛАЛРЫН ХҮЗҮҮГҮЙ ДАРАНГУЙЛАГЧ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЯРЬСНЫХАА ЭСРЭГ ЯВДАГ ЦАХАР ИЛЖИГ

Зочин 2015-12-01 202.21.106.169

chi haanahiinh bolood soliorood bainaa novshoo hulgaichgui aimag nutag bainuu *****, mundur buuj ayanga nijignedegees uur zud turhan boldoggui nutag shu, zugeer niislel bolgohgui undeslelee l hel. nutagiin ard tumniig, gazar nutagtai ni doromjlono gevel novshoo chamaig haanaas ch olood duujilj chadna shu amisgaa mine.

Зочин 2015-12-01 182.160.40.146

har horiniig shine hot bolgohod 1 trillion dollar heregtei.

Зочин 2015-12-01 172.101.82.153

baga bna huue, hediig ni hen hen zuvchuulahiig bas tootsoh heregtei shd, gantshan trillion ch gh shg

Зочин 2015-12-01 202.179.11.90

энэ хоёр хоюулаа тоо мэддээггүй байх

Зочин 2015-12-01 202.21.106.116

Зөв зөв.Эко хот болгохгүй юу даа Хар хориныг ...

Зочин 2015-12-01 103.229.122.129

Шинэ нисэх буудлаа Хөшигтөөс зөөхөөс дөө, эртхэн шийдчихгүй

Зочин 2015-12-01 59.153.112.99

Ulaanbaataraa zavaaruulj guitseed daraa ni Harhorumiig oniljdee.

Зочин 2015-12-01 110.174.142.47

Шилжүүлсэн нь зөв

zOCHIN 2015-12-01 202.9.40.230

harhorum bol delkhiin dayarshliin tuv baisan . odoo mongoliin dayarshliin tuv boloh ni zailshgui

Зочин 2015-12-01 103.57.93.115

заавал Хархорин гэж туйлшрах хэрэггүй. Энүүхэн Хөшигтийн хөндий байж байна.

Зочин 2015-12-01 182.160.40.146

ovol 30,40 g hyiterdeg gazar

zochin 2015-12-01 43.242.243.146

Moroodoxoo bolix xeregtei. Er ni Mongol xeden jil bolox bolov gej bodox bolloodoo

монгол 2015-12-01 103.57.93.115

хайрцаг хар, шар ,ногоон, улаан ямар өнгөтэй ч бай , энэ 4 уулын аманд бүх хүнээ цуглуулж байгаа нь яах аргагүй үнэн тэнэг явдал. Өөрөө өөрийгөө нүүрс, машины утаагаар хордуулаад дууслаа. Энэ төвлөрлийг сааруулах хүнийг дараагийн Ерөнхийлөгч болгоё.

elbegee 2015-12-01 172.101.82.153

ter chin bi baina, kkkk

2015-12-01 202.9.41.91

Нийслэлийг Хархорумд шилжүүлэхийг бүрэн дэмжиж байна. "Алсдаа, алгуур, аажмаар" гэдэг нялцгай, хулчгар, ***** монгол зангаа таягдаж хаяад шууд шилжүүлэх хэрэгтэй. Бусад улсын туршлага байна. Камберра байна, Астана байна. Тэд муудсан юм алга. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах хамгийн оновчтой арга юм.

Зочин 2015-12-01 122.201.21.42

Хархорин руу нийслэлээ алгуурхан нүүлгэж Улаанбаатар дахь хэт төвлөрөлийг сааруулах хэрэгтэй. Их дээд сургууль, үйлдвэр аж ахуй гээд

Hhhh 2015-12-01 107.182.226.28

Jjjj

зочин 2015-12-01 182.160.1.22

Олон жил ярилаа. Хүн амынхаа бараг талыг нь нэг хонхорт бөөгнөрүүлээд байгаа нь болзошгүй байгалийн гамшиг, дайн, террор гээд маш их эрсдэл агуулж байгаагаас гадна УБ хот маань ус, агаар, хөрс, хотын тээвэр ... гэхчилэн хэт олон хүн амьдрах ачаал***** даахгүй болж байгаа. Хархоринд төр засгийн байгууллагууд, шинжлэх ухааны академи, төрийн өмчийн их, дээд сургуулиуд, соёл урлагийн зарим байгууллагуудыг шилжүүлбэл зүгээр. Нэг хэсэг их дээд сургуулиудыг цогцолбороор нь Багануурт байгуулах тухай ихээхэн эрсдэлтэй шийд гарч байсан. Багануур бол Тосонцэнгэлийн дараа орох хамгийн хүйтэн хот, дээрээс нь ил уурхайтай газар маш их хорт бодис агаарт тархаж байдаг, алс баруун аймгийн оюутнуудад нутгийн зүүн хэсэгт ирж суралцах зардал ихтэй зэрэг олон сөрөг талтай.

Ggg 2015-12-01 112.72.11.109

Hi

Зочин 2015-12-01 59.153.112.150

сулиараа сулиар

Зочин 2015-12-01 202.179.8.174

Оросын Санкт Петербургийн жишээгээр Монгол улсын соёлын нийслэл байж яагад болохгүй гэж? Ер нь алсдаа нийслэлийг Хархоринд шилжүүлэх бодлого баримтлах нь зөв байхаа.

Зочин 2015-12-01 116.81.253.137

Songuuli eheljee.Ene nohrin manai nutgiinhan yaj gej songodog bn aa.