Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханаас бусад аймаг хоорондоо зорчино

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханаас бусад аймаг хоорондоо зорчино

Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханаас бусад аймаг хоорондоо зорчино

Улсын онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 26-ны 06.00 цагт хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.

Тодруулбал, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан учраас Дархан, Сэлэнгээс бусад аймгаас ч ирэх иргэдийг оруулахгүй, гаргахгүй гэсэн үг. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу ч мөн орох, гарах хөдөлгөөнийг нь хааж байгаа юм.

Харин бусад аймгийн хувьд Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс бусад аймгийн хувьд зөвхөн хоорондоо зорчих хөдөлгөөн хийж болно.

Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас эхлэн хаасантай холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Налайх, Өлзийт хороолол, Эмээлт, Гүнт зэрэг товчоодыг бүрэн хаалаа. Хөдөө орон нутгаас нийслэл хотыг зориод ирж байгаа иргэдийн тухайд шөнийн 01.00 цаг хүртэл тодорхой асуумж, сорил авсны үндсэн дээр хот руу нэвтрүүлсэн юм. Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой комисс мөн өчигдөр хуралдсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргасан юм. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын албан хаагчид ажиллана. Одоо хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ. Үүнд Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой юм.

Сануулахад, Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой түүнтэй ойрын хавьтлын гаалийн байцаагч зэрэг албаныхныг ч мөн тусгаарлаад байгаа юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж