Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаан боллоо

Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын дурсгалд зориулсан уламжлалт 6 дахь удаагийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 11 дүгээр сарын 28-ний “Идэр”-ийн барилдлагат өлзийт сайн өдөр Зуунмод суманд зохион байгуулагдлаа. Барилдаанд 15 аймгийн бөхийн дэвжээний 87 бөх хүч сорин барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харьяат “Аварга” дээд сургуулийн оюутан сумын заан Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат “Их Шавь” дэвжээний бөх сумын заан С.Очирбат үзүүрлэн аваргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Дархан-Уул аймагт болох залуу бөхчүүдийн улсын аварга шалгаруулах барилдааны өмнөх сорилт болсон тус барилдааныг Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв ивээн тэтгэн залуу бөхчүүдэд Монгол бөхөд хадгалагдан үлдсэн өв соёл болох ёс заншил, жудаг, жаяг дэгээс хичээнгүйлэн суралцаж цаашид түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд үлгэрлэн спортын өндөр амжилт үзүүлэхийг хүсч баяр хүргэлээ.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж