"Сөрөг хүчнийг нэгтгэж, МАН-аас хариуцлага нэхнэ"

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

"Сөрөг хүчнийг нэгтгэж, МАН-аас хариуцлага нэхнэ"

"Сөрөг хүчнийг нэгтгэж, МАН-аас хариуцлага нэхнэ"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан ёсоор Ардчилсан намын гишүүн болж, намын батлахаа тус намын дарга С.Эрдэнээс гардан авлаа. Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Ардчилсан намын гишүүнээр элсч байсан бөгөөд түүнийг нь өнөөдөр сэргээж байгаа юм байна.

Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:

-Монголд улс төрийн ээдрээтэй цаг үед намууд удахгүй болох сонгууль болон улс төрийн шалгууруудад орж байгаа. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал таатай биш байгаа. МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн бодлого нь байндаа тусаагүй гээд олон зүйлийг нь шүүмжилж болно. Ардчилсан нам шинэчлэлийн бодлогыг өнгөрсөн гурван жил тууштай хэрэгжүүлж, үзэл санааны туган дор нэгдсэн 200 гаруй мянган гишүүнтэй болсон. Эрх чөлөөний таван тулгуур дээр суурилсан баруун төвийн нам болсон нь шинэчлэлийн ноён оргил болсон. Яг ийм цаг үед намаас гарсан уриалга, үйл ажиллагааг дэмжиж 1994 онд Ардчилсан намд элсч, гишүүн байсан О.Баасанхүү ардчилалд өөрийн хувь нэмэр, байр суурийг нэгдмэл байдлаар илэрхийлэх, хэт олонх ноёрхсон парламентад хүчтэй сөрөг хүчнийг бий болгоход оролцож, гишүүнчлэлээ сэргээж байгаад талархаж байна.

 

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

-Аливаа ардчиллыг бүтээн байгуулахад 300 жил хүрэлцэхгүй, ардчиллыг устгавал гурван өдөр хангалттай гэдэг. Би 1994 онд элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан байдаг. 2012 онд МАХН, Ардчилсан нам хамтарч Засгийн газар байгуулахад ард түмэн дүнгээ тавьсан. Эрх баригчдад ард түмэн 2016 оны сонгуулиар улс орны эдийн засгийг сайжруулах, Үндсэн хуулийг өөрчил, буруугаа бусдад тохохгүй, бурууг шийтгэж, зөвийг дэмж гэж дүнгээ тавьсан. Гэтэл өнөөдөр 14 Засаг дарга авлигад холбогдсон, зарим гишүүд нь шоронд орсон, орохоо хүлээж байна. Бусдад буруугаа чихэж, сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. 2020 онд түүхэндээ анх удаа Ардчилсан намыг 39 гишүүнтэй болгох ёстой гэж би үзэж байна. Миний хувьд өнөөдөр сөрөг хүчнийг нэгтгэх, АН-ыг бүлэгтэй болгох, ард түмэн МАН-аас нийтээрээ хариуцлага нэхэе гэдэг утгаар АН-д орж байна. Ардчилал итгэл үнэмшил, нийгмийн гарал, шашин шүтлэгээр ялгаварлахгүй байх нь чухал. Би Ардчилсан намын дүрмийг судалсан, тэр дүрмээр л явна.

 


О.БААСАНХҮҮ МАХН-ААС ГАРЧ АН-Д ЭЛСЭНЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гаригт МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2020.04.22/Ардчилсан намд элсэхээр болсон бөгөөд энэ талаараа 12.00 цагт мэдээлэл хийх юм байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан.

Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэж мэдэгдэж байв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
9
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж