ТЦА: Орон нутгаас нийслэлийг зорьж буй иргэдийг 01.00 цаг хүртэл нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

ТЦА: Орон нутгаас нийслэлийг зорьж буй иргэдийг 01.00 цаг хүртэл нэвтрүүлнэ

ТЦА: Орон нутгаас нийслэлийг зорьж буй иргэдийг 01.00 цаг хүртэл нэвтрүүлнэ

Тээврийн цагдаагийн газар УОК, НОК-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус  газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд хэлэхдээ "Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас эхлэн хаасантай холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Налайх, Өлзийт хороолол, Эмээлт, Гүнт зэрэг товчоодыг бүрэн хаалаа. Хөдөө орон нутгаас нийслэл хотыг зориод ирж байгаа иргэдийн тухайд шөнийн 01.00 цаг хүртэл тодорхой асуумж, сорил авсны үндсэн дээр хот руу нэвтрүүлж байна. Дархан, Сэлэнгээс орох, гарах хөдөлгөөн хаасан. Мөн бусад аймгуудын онцгой комисс орох, гарах хөдөлгөөнөө хаах асуудлаар хуралдаж байна. Энэ шийдвэр нь covid-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг иргэд маань ойлгохыг хүсч байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж