Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ | News.MN

Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ

Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ

Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.21/ яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан 21.30 цагт боллоо. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 19 дүгээр хуралдаанаа хийж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс сая хуралдаж дууслаа. Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос covid-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа” гэв.

Мөн “Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын алба хаагчид ажиллана. Одоо хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ. Үүнд Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе. Маргаашнаас эхлэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай өгч ажиллах болно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdasd 2020-04-21 66.181.161.82

kui neeree iim tsag ued heden europoor damjaad orsoor damjaad mongold orj irne gedeg.yamar aguu archaagui.amia bodson.uildel vee.

Avatar

Зочин 2020-04-21 202.9.46.97

ер нь бол хүүхдүүдийн хичээл сургууль хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хөл хоригдсон байгаа, хөгшид бол онцын шаардлагагүй бол бас хөл хорионд байх хэрэгтэй. харин ажлын ид чадвартай хүмүүс нь ажил үйлчилгээгээ хийгээд ажиллаад явмаар байнаа. шаардлагагүй хөл хорихоо больчих, хҮүхэд хөгшид л гарахааа больчих. бусад нь ажил амьдралаа үргэлжлүүлж маскаа зүүгээд гараа ариутгаад 1 метрээ баримтлаад явчий тэх үү

Avatar

ЗОЧИН 2020-04-21 202.131.230.90

ЖААХАН ОЙЛГОМЖТОЙ БИЧМЭЭР ЮМ АА.ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ЗОГСООХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ.

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.114

Харин тийм ээ! Одооны сурвалжлагч охидуудын монгол хэл гэж авах юмгүй болжээ!! Сургуульд монгол хэлний хичээл заахаа больсон юм уу? Ярианы болон бичгийн хэл аль аль нь дампуурчээ!!!

Avatar

зочин 2020-04-21 183.177.97.14

Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар замдаа бууж ойр орчмын суурингийн дэлгүүр орох хүнтэй уулзах, цуваанаас хоцрох зэрэг асуудал зөндөө гардаг юм билээ. цагаан сарын үеэр бид бүтэн цувааг дагаж УБ хүртэл явсан. Сайн л тандахгүй бол хаана ч буусан байж болно доо……..

Avatar

Иргэн 2020-04-21 202.9.46.216

ГэрээсГАРЧ БОЛОХГҮЙ Д ГЭХ ЮМ АЖИЛ ОРЛОГГҮЙ АРД ТҮМЭН ЧИНЬ ӨРӨНД БАРИГДАЖ ӨТӨНД БАРИУЛЛАА
ӨӨРСДИЙН ЧИНЬ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХАШИГДААД ӨРӨНД ОРСООР БАЙХ УУ

Avatar

biee bod 2020-04-21 66.181.161.13

chi tegeed mongo bodoj bgad ovchin tusaj uhmeer bnuu

Avatar

Зочин 2020-04-21 66.181.176.71

Хойнорс ирсэн том тэрэгний жолооч халдвартай гарсан гэсэн. Тэр жолооч нилээдгүй газраар яваад амжсан юм бишүү. Хил гааль хяналтынхан эхний ээлжинд дараа нь гэр орон дэлгүүр хоршоо хоолны газар энээ тэр гээд байгаа юмуу үгүй юмуу . Сандарч л байх шиг байна шүү . Олон хүмүүс нойр хоолоо хасаж өдөр шөнөгүй олон сараар ингэж ажиллах ч хэцүү л байхдаа. Яагаад хчналтаас гадуур явчихав гэдэг асуудал

Avatar

Зочин 2020-04-21 202.179.26.44

21нээс 25 хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөн хаачаад иргэдийг энэ хугацаанд хувийн хамгаалалтаа сайн хий гэхээр алдцан юм биш байгаа

Avatar

Зочин 2020-04-21 103.212.119.183

Оросоос ирсэн оюутнууд хариуцлагагүй хандсанаар нөхцөл байдал хүндэрч байна хэрвээ тэдгээр ирсэн даруйд тусгаарласан бол ийм байдал үүсэхгүй одоо тэгээд өөрсдийн ажлаа хариуцлагагүй хандсанаа нууж өдөр болгон нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээллэх байх даа

Avatar

HARIUTLAGA HAANA BAINA. 2020-04-21 202.21.108.254

UOKiin ajil hariutssan durakuudiin hariutslagguigees bolj ene hotiin buh amidral zogsoh uu? Haana bainaa ter hariutslaga undur ajillaad bna gesen tsagdaa nar ni. Jolooch , zorchigchdiig hyanaltgui zugaaluulaad yavsan baina shd.

Avatar

Zochin 2020-04-21 202.9.40.134

УБ-Дархан-Сэлэнгээс бусад аймаг руу УБ ротоос гарах юмуу? Хариу өгөөрэй news.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж