Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна | News.MN

Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна

COVID-19

Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна

Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна

Сүүлийн үед дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир улс орнууд гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж сурч байгаа ард иргэдээ татан авах ажиллагаа ихээр зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд ч энэ тал дээр анхаарч БНХАУ, ОХУ, Солонгос болон Европын улсуудаас ард иргэдээ авчрах арга хэмжээнүүдийг нь зохион байгуулж байна. Бид энэ удаад Монголд сурдаг нутаг буцалгүй үлдсэн гадаад оюутнуудтай уулзаж, цар тахлын үед тэднийг хэр мэдээлэлтэй байж, өөрсдийгөө хамгаалж байгаа талаар байр суурийг нь сонслоо.


Монгол Улсын Их Сургуулийн эмч З.Гаравсүрэн:

-Манай оюутны гурван байранд нийт 167 гадаад оюутан бий. Оюутнуудад сургуулийн зүгээс хангалттай мэдээлэл өгч байгаа. ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, мөн дээрээс нь өдөр болгон хүрдэг эрүүл мэндийн яамны мэдээллийг гадаад оюутнууддаа цаг тухай бүрт нь хүргэдэг. Сургуулийн зүгээс ч оюутнууддаа үзлэг тогтмол хийдэг. Нийт найман үзүүлэлтээр өдөр бүр оюутнуудынхаа эрүүл мэндийг хянаад сургуульдаа рапорт бичиж тайлагнадаг. Ганц коронавирус гэлтгүй бусад эрүүл мэндийнх нь тал дээр томоохон хяналт тавьж байна. Үзлэгийн хувьд эхлээд тухайн оюутан ямар нэгэн зовиур байна уу гэдгийг шалгадаг. Ханиалгаж, толгой нь өвдөж байна уу? Эсвэл халуурч байна уу гэдгийг үздэг. Мөн биеийн температурыг нь, зүрхний цохилтыг нь, хоолой амыг нь, уушгины амьсгалыг нь, тунгалагийн зангилааг нь гээд бүхий л зүйлийг нь өдөр бүр нарийн үзэж байгаа. Харин ариутгалын тал дээр манайх эрүүл ахуйчтай. Хөдөлмөр, аюул ахуйн мэргэжилтэнтэйгээ эмчийн хувиар миний бие хамтарч ажилладаг. Коронавирусийн тархалтаас өмнө ерөнхийдөө гадаад оюутнууд маань өвлийн амралтаараа нутаг буцсан. Харин хил хаагдсан хойно гурван оюутан эргэж ирсэн. Одоогийн байдлаар дотуур байранд нийт 34 гадаад оюутан амьдарч байгаа. Нэгдүгээр байранд 22, хоёрдугаар байранд 12 оюутан байна.

Сургуулийн зүгээс ч тэр, миний зүгээс ч тэр гадаад оюутнуудаа нутаг буц эсвэл Монголд үлд гэсэн ямар нэгэн шаардлага тавиагүй.

Тухайн хүний өөрийнх л хүсэл, санаа бодлыг харгалзаж байгаа. Миний бодлоор ихэнхи гадаад оюутнууд маань Монголд үлдэх сонирхолтой байгаа юм шиг санагдсан. Яагаад гэвэл манай улс чинь коронавирусийг маш сайн хянаж чадаж байгаа учир оюутнууд маань айх аюул багатай хэмээн бодож үлдэхийг илүүд үзэж байгаа байх. Залуучууддаа хандаж хэлэхэд гар утас, компьютер тоглоом их тоглож нойр муутай хонож байна. Хичээл сургууль орохгүй чөлөөт цаг ихтэй байгаа учир шөнө нойргүй хоноод даралт нь өндөрсч, ядарч дархлаа нь муудаж байна. Вирустэй ганц тэмцдэг зүйл чинь дархлаа учир дархлаагаа дэмжих хэрэгтэй гэж зөвлье.


МУИС-ийн Хууль Зүйн салбар сургуулийн V курсын оюутан, Лаос улсын иргэн П.Петтапон:

-Сургуулийн зүгээс өглөө бүр эрүүл мэндийн үзлэг хийж байгаа. Эмч, жижүүр гээд бүгд л байрны дотоод дүрмээ дагаж, маскаа зүүж, гараа угааж, ариутгал хийхийг зөвлөдөг. Монголд байх нь аюулгүй санагдаж байгаа. Лаос улсад маань ч халдвар авсан хүний тоо бага буюу 19 байгаа учир айх зүйлгүй алга. Аль, аль улсад нь айх юм алга. Хаана ч зөвлөмж, дүрмийн дагуу байж чадвал халдвар авах хүний тоо багасна шүү дээ. Гол нь зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Монгол, Лаос, Тайланд гэх зэрэг улсуудын мэдээг үзэж, тэнцвэртэй зөв мэдээлэл олохыг хүсч байгаа. Заримдаа фэйсбүүкээр худал мэдээлэл их тархдаг юм шиг санагдсан. Монголчуудад хандаж хэлэхэд маскаа зүүгээрэй, гараа угаагаарай гэж хэлье.


МУИС-ийн Монгол хэлний бэлтгэл курсын оюутан, Солонгос улсын иргэн Ён Үн Ким:

-Монголд байх нь зүгээр юм шиг санагдсан. Үнэндээ Солонгос улсад маань олон хүн коронавирусийн халдвар авсан учир энд байх нь илүү аюулгүй санагдаж байгаа. Их сургуулийн зүгээс ч бидэнд “ Гадагшаа битгий гараарай”, “ Маскаа зүүгээрэй”, “Гараа угаагаарай” гэж дандаа хэлдэг. Энд байх нь Солонгост байснаас илүү аюулгүй санагдаж байгаа.

Дотуур байрны харуулын хэлж буйгаар сургуулийн зүгээс гадаад оюутнуудыг өдөрт нэг л цагийн хугацаатай гадагшаа гарч өөрт хэрэгцээтэй хоол хүнс болон бусад нэн шаардлагатай зүйлсээ авахыг сануулж, шаардлагагүй бол гадагш гарах хэрэггүй хэмээн зөвлөж байгаа аж. Мөн гадаад оюутнуудын зүгээс аль болох нутаг буцалгүй Монголд байж, гэр орноосоо илгээмж авч байгаа талаар ярьсан. Тэдэнд ирсэн илгээмжүүдийг маш сайн ариутган, тэр дор нь задлан тарааж байгаа юм байна. Одоогийн байдлаар Монголд үлдээд буй гадаад оюутнуудын ихэнх хувийг Өвөрмонгол, Хятад болон Лаос оюутнууд эзэлж байна. Өвөр Монгол болон Хятад оюутнуудын хувьд эх орон руугаа явах боломжтой байсан ч Монголд үлдэхийг илүүд үзсэн гэнэ.

Сонирхуулахад,  Монгол Улсад жил бүр 900-1100 гаруй гадаад оюутан ирж суралцдаг бөгөөд эдгээр оюутнууд нь МУИС, MIU, АШУҮИС, СУИС, МУБИС, ХААИС болон Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Монгол дахь салбар сургуульд ихэвчлэн сурдаг байна. Харин Монгол улсад ирж суралцаж буй гадаад оюутнуудыг харьяалах улс орноор нь авч үзвэл ОХУ (Буриад, Халимаг), БНХАУ(Өвөр Монгол), БНСУ, Лаос, Вьетнам зэрэг улсуудын оюутнууд ихэнхи хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bid 2020-04-22 202.9.40.133

ihenh ni mongol shu

Avatar

Сайхан орон 2020-04-22 66.181.188.64

Монгол тайван орон шүү

Avatar

ЗОЧИН 2020-04-22 124.158.95.14

НЭГ ХЭСЭГ МОНГОЛООСОО ГАДААД ГЭЛТГҮЙ ӨӨРСДӨӨ ЗУГТААДАГ БАЙСАН БОЛ ОДОО НӨГӨӨ УТААТАЙ, ШОРООТОЙ ГЭЭД БАЙСАН ЭХ ОРОН ЛУУГАА АМЬ ТАВИН ИРЦНЭЭЖ БАЙНА. ХАРАМСАЛТАЙ НЬ ДАНДАА ТОМЧУУД БУЮУ ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД, ЭХНЭРҮҮД НЬ 11,12 САРЫН ҮЕД ЗУГТАН ГАРААД, БУЦАЖ КОРОНА ТЭЭЖ ОРЖ ИРЭХ БОЛОВ???

Avatar

Зочин 2020-04-22 203.169.48.34

Одоо яахав дээ. боломжтой чадалтай байсан бол чи бид 2 ч утаанаас зугтааж явах байсан байх. Чи бид 2ийн нэг их эх оронч доо үлдээд байсан юм байхгүй байхаа даа

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-22 202.9.46.232

1-рт. Боломжгүйдээ биш ихэнх иргэд боломж олгохгүй байгаа учир мөнгөтэй болж тэр гадаадад чинь очиж чадахгүй байна. 2-рт улс маань улс шиг хөгжисөн байсан бол баячууд та нар ч гадагшаа явахгй л байёан шүү дээ. Харин ч гадныан өргөн уудам нутагтай баян улс гээд монголд ирж ажиллаж, амьдрах байсан байх. Битгий ядарсан ядуу иргэдээ доромжлоод бай чи.

Avatar

Зочин 2020-04-22 192.82.64.225

жожо

Avatar

Буриад 2020-04-22 66.181.161.36

Зөв залуус үлдэг

Avatar

sdaa 2020-04-22 66.181.184.197

bugdiine hooj yvuul gadaad bga mgl oyutanuudiig yaj bga bile buur davartsan gadaaduud ve yvuul s**

Avatar

Зочин 2020-04-22 103.14.38.132

Цар тахлын дараагаар Монгол улсын ирээдүйн хамтрагч болж өсөх залуу хүн юм. Цар тахлын дараа яаж амьдрах вэ гэж сайн бодож үзээрэй. Бүх дүрэм өөрчлөгдөнө.

Avatar

Зочин 2020-04-22 49.190.155.175

Цар тахал дуусахгүй үргэжилбэл яанаа? Дэлхий нийтээрээ гамшиг боллоо

Avatar

Зочин 2020-04-22 66.181.164.241

ямар сонин сэтгэхүйгүй хүн бэ?

Avatar

Зочин 2020-04-22 202.21.124.21

Жоохон тавьтартай бай. Энэ хүүхдүүдийг хөөж явууллаа гээд тахал алга болчих уу. Гадаадад бгаа азиуд бүгд л хэцүү бгаа. Ганц монголчуудыг зовоогоод бгаа юм бхгү.

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.90

Gadaadud manai oyutnuudig yagaa ch ugui. Tsuun heden muu tohioldol haa ch, ali ch ulsad baigaa.

Avatar

Зочин 2020-04-22 66.181.186.236

Хөөрхөн зөв бодолтой залуучууд вэ гэхдээ манай улс сайхан улс шүү хүнлэг энэрэнгүй бусад зарим нэг улс шиг муухай зан гаргахгүй бн

Avatar

Яагаад 2020-04-22 202.126.88.234

Хендрик унд орсууд л дэлхийг Аврага даа тэгээд синий хужааг улдээхуу горид

Avatar

Зочин 2020-04-22 202.9.47.13

Эхлээд зөв бичээд сурчих тэгээд олон долоон юм онхолд

Avatar

Зочин 2020-04-22 202.21.108.194

МУИС сургалтын систем сайн шүү.

Avatar

Зочин 2020-04-22 202.179.31.14

Оросуудийг хөө

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.242

Битгий эргүүт. Чи өөрөө зайл тэгвэл

Avatar

Зочин 2020-04-22 202.126.89.90

Ene neg gadaadudig uzen yadad huuj yavuul geed baigaa malnuudiin nudiig yaj neej, tarhind ni uhaan hairlah vee yooy. Ichmeeriin.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж