МАН бэлгэ тэмдэгээ Сүхбаатарын талбайд “тамгална”

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

МАН бэлгэ тэмдэгээ Сүхбаатарын талбайд “тамгална”

МАН бэлгэ тэмдэгээ Сүхбаатарын талбайд “тамгална”

Хотын дарга С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг цэцэрлэгт хүрээлэнг “сүйтгэж” усан оргилуур болгохоор ажлаа эхлүүлээд байгаа. Энэ нь ногоон байгууламжийг сүйтгэх, Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэж байна хэмээн олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Усан оргилуурт нийтдээ 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд 1.6 га талбайг хамарсан тохижуулалтын ажлыг эхлүүлээд байна. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урд, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар график төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэхээс гадна газар доогуурх усжуулалтын автомат системийг бүрдүүлэх гэнэ.

Мэдээж зураг төсөл, төсөвтөө тааруулж тохижилт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа. Гэхдээ зураг төсөл доторх нэгэн сонирхолтой зүйлийг хүмүүс тэр бүр анзаараагүй л болов уу. Тодруулбал, зураг төслөөс харахад усан оргилуурын урд хэсэгт МАН-ын бэлгэ тэмдэг болох сарнайг “шигтгэж” өгчээ. Хэн эрх барьж буйгаас үл хамаараад бүтээн байгуулалт, зураг төсөл хийгдэх, хамгийн чухал нь улсын, нийслэлийн түүхийг шингээж хойч үедээ үлдээх ёстой болохоос эрх барьж байгаа хэмээн өөрсдийн бэлгэ тэмдгийг бүтээн байгуулалтдаа “шигтгэж” өгснөө Хотын дарга юу гэж тайлбарлах юм бол доо. МАН-ын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байдаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд ч мөн МАН-ын бэлгэ тэмдэг болгох сарнай байгааг зургаас харж болно. Улстөржүүлэх сэдэв, сэдэл байхыг үгүйсгэхгүй ч Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг “сүйтгэсэн” нь багадаад бүр намынхаа бэлгэ тэмдгийг шигтгэснээ тайлбарлана уу, Хотын дарга аа.

Сонирхуулахад, Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр дээрх талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор тусгагдаж, 1945 оноос Төв аймгийн нутгаас гоёл чимэглэлийн бут сөөгийг тус байршилд шилжүүлэн суулгаснаар анхны цэцэрлэгт хүрээлэнг байгуулах шавыг тавьж байжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж