“Airbus A320” онгоцны ослын шалтгааныг тодруулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Airbus A320” онгоцны ослын шалтгааныг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

“Airbus A320” онгоцны ослын шалтгааныг тодруулжээ

 

“AirAsia” компанийн 162 хүнтэй онгоц өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж осолдсон юм. “Airbus A320” онгоцны ослын шалтгаан цахилгааны саатлаас үүдэн жолоодлогын систем доголдсоноос болсныг тодруулсан байна.  Түүнчлэн ослоос нэг сарын өмнө онгоцонд цахилгааны саатал илэрч байсныг тэмдэглэлээс олж тодруулжээ. Нисгэгчид онгоц хөөрсний дараахан автомат жолоодлого ажиллагаагүй болсноор гараар жолоодохыг оролдсон гэнэ.

 

“AirAsia” компанийн онгоц Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрснийхөө дараахан унасан юм. Онгоцонд 162 хүн зорчиж явсан нь бүгд амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE WALL STREET JOURNAL

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс