Хүүхдээ хөхүүлсэн ээжийг бүдүүлэг гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хөхүүлсэн ээжийг бүдүүлэг гэв

Бээжин хотын хүн ихтэй метронд хүүхдээ хөхүүлж буй нэгэн ээжийн зураг Хятадын цахим ертөнцөд маргааны сэдэв болоод байна. Хүүхдээ хөхүүлэх нь зөв гэж дэмжсэн хүмүүс байхад дургүйцсэн хүмүүс ч гарчээ.

Хятадын твиттер гэгддэг Вейбо цахим хуудсанд нэгэн зорчигч дээрх зургийг “Энэ бол тосгоны автобус биш, Бээжингийн метро гэдгийг сануулаад өгөөч” гэсэн тайлбартай оруулсан аж.

Удалгүй зургийг хэн нэгэн нь шейрлэж, хөөрхий эхийг олон нийтийн газар хөхөө ил гаргасан гэж шүүмжилжээ.

Гэвч цахим ертөнцийн олон хэрэглэгч зургийг анх тавьсан зорчигч болон шейрлэсэн этгээдийг хүний зургийг дураараа авч, зөвшөөрөлгүй тараасан гэж буруутган, хүүхдээ хөхүүлсэн ээжийг өмөөрсөн байна.

Нэгэн эмч “Эх хүн хүүхдээ хөхүүлэхэд буруу юм байхгүй. Олон нийтийн газар жаахан эвгүй. Гэхдээ тийм сүртэй зүйл биш” гэжээ. Гэвч энэ маргаан үүгээр зогсох шинжгүй байгаа аж. Жинхэнэ амьд харилцаанаас холдсон хүмүүс хүүхдээ хөхүүлсэн ээжийг бүдүүлэг, бас олон нийтийн газар энгэр заамаа задгайлсан гэж шүүмжилж, нөгөө зарим нь өмөөрч байгаа ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж