Сөүл, Франкфуртээс ирэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Сөүл, Франкфуртээс ирэх иргэдийн анхааралд

Сөүл, Франкфуртээс ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны хүүхэдтэйгээ яваа
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын  24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ заавал хийлгэсэн байна.

Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж