Олон үйлдэлтэй гар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Олон үйлдэлтэй гар бүтээжээ

Logitech компани олон үйлдэлтэй, шинэ загварын, утасгүй гар бүтээжээ. Энэхүү гар нь Logitech K480 нэртэй ба таны таблет, гар утас, нөүтбүүк зэрэгтэй Bluetooth-ээр холбогдон ажиллах юм.

Та гар утаснаасаа текстэн мэссэж явуулах үедээ энэхүү гартай холбон бичиж болох ба ингэснээр богино хугацаанд хялбарханаар олон зүйл бичиж болох юм.

Авч явахад авсаархан учир та цүнхэндээ хийгээд хаа ч хэрэглэж болох давуу талтай.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж