Фэйсбүүк хөл хориог эсэргүүцсэн нийтлэлүүдийг устгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк хөл хориог эсэргүүцсэн нийтлэлүүдийг устгаж байна

Фэйсбүүк хөл хориог эсэргүүцсэн нийтлэлүүдийг устгаж байна

Сүүлийн өдрүүдэд АНУ зэрэг зарим улс оронд хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж, цуцлахыг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулагдах болсон билээ. Тэгвэл дэлхийн хамгийн том цахим сүлжээ фейсбүүк хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн утга бүхий бичвэр, нийтлэл, хөл хориог цуцлах жагсаал цуглааныг дэмжсэн нийтлэлүүдийг устгаж эхэлжээ.

Тус компанийн удирдлагууд энэ төрлийн нийтлэлийг устгах асуудлаар АНУ-ын мужуудын захирагчидтай зөвлөлдсөний үр дүнд ийм шийдэлд хүрсэн байна. Түүнчлэн олон хүн цуглахгүй байх дүрмийг зөрчсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг ч цаашид устгасаар байх талаар тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Учир нь иргэд хоорондоо холбогдож, олноороо цугларч, жагсаал цуглаан хийх гүүр нь цахим сүлжээ болоод байгаа юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж