"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг" | News.MN

"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг"

"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг"

"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг"

Олон нийтийн сүлжээнд “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.” ….. гэсэн мэдээлэл гарчээ.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл өгөхдөө сүргийн бүтэц, бэлчээрийн даацтай уялдуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал аж ахуйн түүхий эдийг иж бүрэн боловсруулах, байгаль орчинд сөрөг нөлөө үр дагавар гаргахгүй байх үүрэг хариуцлагыг тодорхойлж бодлогын гэрээг байгуулдаг.

Бодлогын гэрээ байгуулсан бүх аж ахуй нэгжүүд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүд байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэлдээ дурджээ.

Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуй нэгжийн нийт 12.6 мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэжээ. Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байгаа ажээ.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн эцсийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн байна. Нөөцийн махны худалдааг 2020 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-21 202.126.89.60

Yaltach ugui urd zugiin barilgiin konpaniin ner bgaa yum daa

Avatar

Зочин 2020-04-21 64.119.20.123

Энэ бол үнэн баримт хятад эзэнтэй хятадын хөрөнгө орууллалтай компани мөн, ер нь манайх шиг ингэж замбараагүй зөвшөөрөл олгож эрх баригчид нь хятадуудаас авилга авч байдаг өөрөө зарчимгүй буруу үйлдэл ,тэр компани эмээлтэд ү/ а явуулдаг л компани квот авах гэж л ийм ажил хийж байгаам

Avatar

Зочин 2020-04-21 202.55.188.88

Хятадын махны үйлдвэрүүд монголд бүртгэлтэй хятад руу мах зөөдөг л үйлвэрүүд тэдний үйлдвэрүүдийн үлдэгдэл ясыг нөөцийн мах гээгүй бол мах бэлтгэсэн үйлдвэрүүдийг нэртэй нь эзэнтэй нь зарлаж даа.Ер нь нөөцийн мах ямар шалгуураар бэлтгүүлсэн юм бэ

Avatar

Зочин 2020-04-21 49.0.212.59

Tegeed um l bol hudal medeelel tugeesen irgeniig olj hariutslaga tootsno gedgee boli za yu ta nariin uursdiin chin baij bga tsaraig uneneer ni helsen ard irgediig yu gej daramtalj ailgah geed baigaan estoi gaigui bailgui hen ta nar shig avilgachdaas aidgiin. hujaad mahnii zah zeelee aldsan chin tegeed hudlaa umuu Ulaan guai.

Avatar

Зочин 2020-04-21 49.0.212.59

dun yun fani gedeg company tegeed mongoliin company umu mongol hun companidaa hyatad ner ogdog umu orgil suljeegeer zarj bga nootsiin mah tiim nertei companiih um bnle lav l .

Avatar

Mongol irgen 2020-04-21 202.179.25.108

Mahnii chenj menj geed yun hyatad yarigdaad baigaan.1 hyatad ch otoltson undesnii ayulgui baidal bizdee!

Avatar

иргэн 2020-04-21 202.131.227.82

өнгөрсөн жилийн нөөцийн махыг их сайхан бэлтгэсэн, сайн ч мах байсан шүү. Бэлтгэсэн компаниудад нь талархах нь зүйтэй байх. Харин энэ жилийн нөөцийн махыг их бохир бэлтгэсэн байна гэж иргэд яриад байна.

Avatar

Зочин 2020-04-21 66.181.166.134

shal zavaan beltgedeg gsnshd, tseverhen beldjivl hytduud n bsn ch ydin, ene beltgeliin uil yvtsad n hynalt tavimaar ym

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.75

Махны чанарт хяналт тавьмаар байна. Миний дэлгүүрээр жишээ авахад Жаргалант мах гээд компанийн мах нь хаа, хүзүү бүхлээр нь хийсэн байна. Гуя махтай хэсэг нь хаагуур зарагддаг юм бол. Харин Агро мах гээд компани нь гуя болон бусад хэсгийг жижиглэж хөрөөдөж жигд хийсэн сайн мах байна.

Avatar

Зочин 2020-04-21 203.98.76.9

Энэ мэдээлэл худал байж болно. Гэхдээ нөөцийн махны уутан дээр байгаа Монголоор бичсэн Хятад компанийн нэрийг юу гэж ойлгох вэ. Энэ талаар тодорхой тайлбар хийх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Иргэн 2020-04-21 202.179.8.4

Нөөцийн мах бэлтгэх, мах экспортлох бүх эрхийг хятад эзэнтэй, монголд бүртгэлтэй компаниуд авсан байгаа.

Avatar

Zocnin 2020-04-21 68.145.61.75

Mongol ulsad burtgeltei undesnii company bh yostoi bolohoos mongold burtgeltei gadnii company bj bolohgui bhaa humuus hudlaa heleed bgaa bish bhaa

Avatar

Төрийн бодлого 2020-04-21 5.181.92.40

Гадаадад урд болон хойд хөршид нийлүүлэх махыг бол гадны хөрөнгө оруулалтай компан бэлдэх, харин дотоодын зах зээлд нийлүүлэх махыг зөвхөн монгол компаниуд нийлүүлэх гээд ялгаад заалгаад квот олгож чаддаггүй юм байхдаа.

Улаан сайд моншол улсын монгол хүний хүнсний аюулгүй байдлын стратеги, бодлогыг аятайхан хийчих ухаан алга уу,?

Avatar

z**l Ulaan 2020-04-21 202.126.89.209

Hogshin hun bj yaasn yoriin sanaatai omhi ovgon be. Zailaad daldraach

Avatar

МОНГОЛ 2020-04-21 94.109.49.175

УЛААН ЧАМАЙГ ЖУДАГТАЙ МОНГОЛ ХҮН ГЭЖ БОДДОГ ШҮҮ.

Avatar

МОНГОЛ 2020-04-21 94.109.49.175

ХХАА-Н САЙД ГУАЙ ӨӨСДӨӨ ИДДЭГ ХҮНСЭЭ ӨӨРСДӨӨ БЭЛТГЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ҮНЭН БОЛ ЗААВАЛ ГАДНЫ КОМПАНИАР ТЭР ДУНДАА х***а НАРААР БЭЛДҮҮЛЖ ИДМЭЭРГҮЙ БАЙНА ШҮҮ.

Avatar

Оогий 2020-04-21 202.9.46.240

Монголд бүртгэлтэй Хятадууд юм байна. Хэзээнээс хятад хүмүүс монгол. малын махыг Монголчуудад зардаг болсын? Яагаад ийм байдгийм бэ? Хэлэх ч үг алга. Хятадаас авилга авч нөөцийн махыг бэлтгэх ажлыг хятадуудад өгсөн байх. Жинхэнээсээ уур хүрч байна

Avatar

Зочин 2020-04-21 72.205.128.3

Ulaan chini uuruu Dariganga hvn. Ted nar chini “Beejin Dash “ nar shvvdee!

Avatar

Zo 2020-04-21 192.82.71.122

Ulaan. Ta ooroo ideed uzdee

Avatar

Zo 2020-04-21 192.82.71.122

Ulaan guai ta ooroo ideh uu.iim mahiig ger buldee neg ogdoo

Avatar

mgl 2020-04-21 202.9.40.62

Avilga ayultai ed dee. Darga nar avilga avaad hileer gargaj chadahgui baigaa muu mahiig ni zaruulj baij medeh yum.

Avatar

Зочин 2020-04-21 64.119.19.119

Монголд бүртгэлтэй л бол монгол компани болчих уу, ард түмнээ арай л басамжлан доромжил байна даа

Avatar

Зочин 2020-04-21 202.9.46.170

buun yas yum chin hyamd baihaas ch uur argagui biddeee

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.25

GAAGUI AMTTAI MAHTAI HEGIIN TUSDANA ZARAAD BUSADIIN YASTAIN HOROODOOD ZARSAN BNLEE SETGELGUI SHUNALTAI PISDAANUUD HUJAAGAAS YALGARAH YM BHGUI ULSIIN AJIL GEHEER OLIGTOI YM NEG CH BHGUI
SHIBAL

Avatar

Зочин 2020-04-21 103.229.122.5

Монголд бүртгэлтэй хамаагүй, тэнэггэж доромжлоод байгаа юм байх даа,

Avatar

POP ZASAG - MUU ZASAG, HULGAICH ZASAG 2020-04-21 202.21.108.254

MAN bodlogoor Hyatadiin mahnii uildveruudiig aimag bolgond barihad demjleg uzuuljee. MAN iig dahin songovol Mongol ulsaas yum uldehgui ni. Hurelsuh TTolgoig Hyataduudad zarchihlaa.

Avatar

Зочин 2020-04-21 64.119.19.21

Хяталын хөрөнгө оруулал ай компани мөн шүү дээ, үүнийг Яам маш сайн мэдэж байгаа эдгээр ыг илүү дэмжиж квот өгдөг шүү дээ,

Avatar

Зочин 2020-04-21 182.160.0.168

Монгол улсад бүртгэлтэй нь яаах юэ, монгол хүмүүс монгол аргаараа бэлтгэсэн мах идмээр байна ш дээ, монгол компанийн нэрийн доор янз бүрийн аргаар удаан хадгалах бодис нэмсэн, өнгө будаг оруулсан мах идмээргүй л байна даа

Avatar

иргэн 2020-04-21 122.201.31.142

дун юань хаа ххк гэж яалтчгүй л байна лээ

Avatar

Зочин 2020-04-21 122.201.24.137

нөөцийн мах авсан, өвчтэй малын мах л тийм байдаг байх, дорноговийн арева хавиас гаралтай малын мах таарчвуу гэж бодсон, үнэхээр идэх аргагүй.

Avatar

зочин 2020-04-21 103.212.117.129

Нөөцийн мах бэлтгэсэн гээд уутан дээр нь хятад нэртэй компанийн нэр байсан даа. Энэ бол баримт юм, харин ХХААХҮЯ энэ баримтыг үгүй гэж л нотлох хэрэгтэй байсан юм. Тийм нотолгоогоо гаргаад ард түмэнд харуулж чадахгүй бол бас л худал ярьж байна гэсэн үг шүү.

Avatar

Зочин 2020-04-21 104.232.37.56

монгол улсад бүртгэлтэй төдийгүй ЗӨВХӨН ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ БЭЛТГЭХ ЁСТТОЙ БИШ ҮҮ? Монгол улсад бүртгэлтэй ч гадны компани байж боолхгүй байх. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч тэр дотоодын аж ахуйн нэгжж бодсон ч тэр зөвхөн монгол компани хариуцуулах нь зүйтэй.

Avatar

Зочин 2020-04-21 192.82.65.104

Нөөцийн мах арай л амтгүй юу? ясыг сайхан хөрөөдөөд зараад байна. Хэрвээ монгол хүн бэлтгэсэн бол арай тэгж идэх идэхгүй юм хийхгүй байхаа. Ард түмэнд хаана яаж бэлтгэсэнг харуула. Нүдээрээ харъя. Тэгвэл худал мэдээлэл байна гэж итгэе. 2 удаа нөөцийн мах авсан. дан нөгөө өвчүүний хэсэг байна. Гуяны махтай хэсэг нь хаана байгаа юм бэ? Ард түмэнээ хуурахаа боль. Хямдхан сайхан мах авч идлээ гэсэн чинь эдийн засгийн хувьд үнэхээр ашиггүй байна. Дархлаач муутгаж мэдэхээр байна. Нил өөх бас яс.

Avatar

harhun 2020-04-21 202.21.108.158

Mongol ulsad burtgeltei Hujaagiin company bish yumuu ? ter adress hayagiig n harahad hujaa ner us l hargdsan daa ? bish yumuu ?

Avatar

Зочин 2020-04-21 66.181.184.177

turj uheh grj bgaa bolon uvchtei malaa nuutsiin mahand ugdug yum shig bgaan idehiin argagui hatuu mah bn gej yarij bnlee

Avatar

1 2020-04-21 202.131.228.169

Ene Ulaan geed nohriig uls toroos holduulahgui bol hiisen uildel bolgon I Mongol ulsiin esreg bn daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж