"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг"

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг"

"Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг"

Олон нийтийн сүлжээнд “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.” ….. гэсэн мэдээлэл гарчээ.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл өгөхдөө сүргийн бүтэц, бэлчээрийн даацтай уялдуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал аж ахуйн түүхий эдийг иж бүрэн боловсруулах, байгаль орчинд сөрөг нөлөө үр дагавар гаргахгүй байх үүрэг хариуцлагыг тодорхойлж бодлогын гэрээг байгуулдаг.

Бодлогын гэрээ байгуулсан бүх аж ахуй нэгжүүд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүд байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэлдээ дурджээ.

Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуй нэгжийн нийт 12.6 мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэжээ. Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байгаа ажээ.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн эцсийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн байна. Нөөцийн махны худалдааг 2020 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж