Apple төлбөрийн үйлчилгээгээ Хятадад нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Apple төлбөрийн үйлчилгээгээ Хятадад нэвтрүүлнэ

“Apple” компани “UnionPay”-тай хамтарч БНХАУ-ын зах зээлд “Apple pay” үйлчилгээг нэвтрүүлэх урьдчилсан хэлэлцээр байгууллаа. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын хамгийн том төлбөр тооцооны сүлжээг эзэмшдэг “Unionpay” компани “Apple pay” үйлчилгээг ирэх онд нэвтрүүлэх зорилготой байна. “UnionPay” компани “Apple”-тай хамтран ажилласнаар БНХАУ-ын “Alibaba”, "Tencent" зэрэг интернэт худалдаа төлбөр, тооцооны үйлчилгээ үзүүлэгчидтэй өрсөлдөх давуу тал бий болох юм. Гэхдээ одоогоор “Apple” компани БНХАУ-ын дотоодын банкны картыг “Apple Pay” үйлчилгээтэй холбох тодорхой хэлэлцээр хийж чадаагүй байна. Дотоодын банкууд хэрэглэгчдийн тоо хангалттай их биш тул гүйлгээнээс төдийлөн ашиг олохгүй гэж үзэж байгаа ажээ. “Apple pay” үйлчилгээ АНУ-ын зах зээлд нэвтэрснээс хойш нийт мобайл гүйлгээний нэг хувийг л бүрдүүлж байна. Хэдий тийм боловч өнгөрсөн онд БНХАУ-ын мобайл мөнгөн гүйлгээний хэмжээ 134 хувиар өсч, 3.5 их наяд ам.доллараас давсан тул томоохон боломж болж байна гэж шинжээчид үзжээ.

Т.МӨНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж