Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

VS

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас ариутгагч бодис үйлдвэрлэгч компаниудад хяналт, шалгалт хийснээр “Монос”, “Нахиа” компаниуд гар ариутгагчдаа техникийн спирт ашигласан гэх мэдэгдлийг хийж байв. Харин “Монос” компанийн хувьд эрс эсэргүүцэж, техникийн спирт хэрэглээгүй хэмээн тайлбар гаргасан юм. Бид энэ удаагийн VS буландаа МХЕГ болон “Монос” компанийн эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

МХЕГ:

-Мэргэжлийн хяналтын байгууллага бол стандарт дүрэм журам боловсруулдаг газар биш. Стандарт дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн байна гэж хэлэхээс өөр аргагүй болж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага бол нотолгоонд суурилсан хяналт хийдэг. Тухайн үйлдвэрүүдэд биечлэн шалгалт хийж, төрийн байгууллагуудаас эм үйлдвэрлэгчдэд олгосон спиртийн хэмжээ зэрэг нотолгоонд суурилсан хяналтаар мэдээлэл өгсөн. Өмнө нь ч бас ийм мэдээлэл өгдөг байсан. Тиймээс биш бид хэн нэгний хэлсэн үг, сураг ажиг, шар мэдээнд үндэслэж ажлаа хийдэггүй. Иймд манай мэдээлэлд эргэлзэх шаардлагагүй. Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаач гэдэг шаардлага тавьж байгаа юм. Хяналт шалгалтын зорилго нь гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэж буй үйлдвэрүүд спиртийн хангамж дутагдалтай учраас зах зээлд хомсдол үүсч байгаа тул архи спиртийн үйлдвэрүүдэд нөөц хэр байна, гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг тодорхойлж буй. 

“Монос” групп:

-2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн олон нийтэд хандсан мэдээллийн үеэр “Монос косметик” компанийн үйлдвэрлэдэг “Санитас” брэндийн гар халдваргүйжүүлэгч гелийг техникийн спиртээр хийсэн гэж олон нийтэд мэдээлсэн нь иргэдэд буруу ойлголт төрүүлээд байна. “Монос косметик” ХХК нь коронавирусийн дэгдэлттэй энэ үед гар халдваргүйжүүлэгч гелийг хүнсний гуравдугаар зэрэглэлийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хүнсний гуравдугаар зэрэглэлийн этилийн спиртийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны олгосон тусгай зөвшөөрлийн дагуу “АПУ” ХХК-ийн харьяа “Спирт бал бурам” ХХК-иас авч ашигладаг бөгөөд албан ёсны шинжилгээний бичиг болон баримт материалууд нь байгаа болно. Энэ дашрамд дурдахад, эмнэлгийн ариутгалын спирт денатуратыг хүнсний гуравдугаар зэргийг этилийн спиртээр үйлдвэрлэдэг улсын стандарттай юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж