Энэ сарын 04-06-ны хооронд Японы нийслэл Токио хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцоно.
Эрэгтэй:
- 60 кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб, Багануур ХХК, /
- 66 кг ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб/
- 73 кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, "Хангарьд" спорт хороо/,
- ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клуб/
- 90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймгийн Батцэнгэл сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
- 100 кг-д хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум, "Женко" клуб/
Эмэгтэй:
- 48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
- 57 кг-д Доржсүрэнгийн Сумьяа /Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" спорт хороо/
- 63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
- ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /"Хүч" спорт хороо, "Ажнай" дэвжээний бөх/
Токиогийн "Их Дуулга" жүдо бөхийн тэмцээнийг 12.04-06-ны өдрүүдэд 15:00 цагаас ETV телевиз эх орон даяар шууд дамжуулна.